Монгол Улсад биологийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 60 жилийн түүхэн ойд зориулсан IBCM-2025 олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 18-19-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж буйг ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс мэдээллээ. Биологийн шинжлэх ухааны ололт амжилт, түүхэн хөгжил, инновацын шилдэг бүтээлүүдийголон нийтэд танилцуулах хуралд нэртэй эрдэмтэн, судлаачид урилгаар оролцохоороо онцлог гэнэ. Тухайлбал, Кембрижийн их сургуулийн Амьтан судлалын тэнхимийн профессор Уильям Ж.Сатерланд, Британийн Сент Эндрьюсийн болон Нейросайнсын их сургуулийн профессор Жозеп Калл, АНУ-ын Вайомингийн их сургуулийндэргэдэх Байгаль орчин, байгалийн нөө¬цийнсургуулийн захирал, судлаач Жон Л.Копровски тэргүү-тэйэрдэмтэн манай улсад хүрэлцэн ирж, судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээс хуваалцахаар болжээ. Кембрижийн их сургуулийн профессор Уильям Ж.Сатерланд гэхэд байгаль хамгааллын бодлогыг үр дүнтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн бөгөөд дэлхийн эко системд хүчтэй нөлөөлж болзошгүй 15 асуудал (Антарктидын уур амьсгал, шавж устгах бодисын үйлдвэрлэл, мансууруулах бодисын хэрэглээ гэх мэт)-ыг тодорхойлсноороо олон улсад танигдсан юм.
Н.Мишээл