“Чингис хаан” нисэх буудлаас БНСУ-ын Пусан хотыг зорьсон нислэгээр зорчиж явсан 50 настай хүн онгоцонд бие нь муудаж, сэхэл авч чадалгүй таалал төгсжээ. Талийгаач гэр бүлээрээ уг онгоцоор зорчиж явсан бөгөөд аяллын үед гэнэт бие нь муудсан байна. Энэ үед тухайн онгоцонд байсан хоёр эмч шаардлагатай арга хэмжээг авч, агаарын хөлгийн анхны тусламжийн хайрцаг дахь эм, бэлдмэлийг ашигласан ч үр дүнд хүрээгүй аж. Пусан хотын цагдаагийн газарт энэ хэргийг шалгаж, ар гэрийнхнээс нь тайлбар мэдүүлэг авахад талийгаачийг зүрхний өвчтэй байсан талаар хэлсэн хэмээн орон нутгийн хэвлэлд нь мэдээлжээ.
Пусаны цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр талийгаачийг манай улсын иргэн 50 настай А хэмээсэн бол хамт зорчиж явсан монголчууд “Солонгос хүн л юм шиг байсан даа. Эмнэлэгт хүргэгдэж чадалгүй, онгоцонд нас барсан” гэсэн мэдээлэл бидэнд өгсөн юм.
Г.Орчлон