Ази тивийн хамгийн том, холын зайн уралдаанд тооцогддог “Ралли Монголиа” манай улсад дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Уг уралдааныг Японы SSER байгууллагаас Монголд 30 жил тасралтгүй зохион байгуулж буй бөгөөд олон төрлийн сорилттой, байгалийн бартаат замд урт хугацаанд үргэлжилдэг ралли-рейд төрөлд өрсөлддөг шилдэг тамирчдыг “авчирдгаараа” онцлог гэнэ.
Өнгөрсөн жил 10 өдрийн турш үргэлжилсэн “Ралли Монголиа”-д Словенийн тамирчин Тони Мэрец түрүүлсэн бол энэ удаа таван улсын шилдгүүд найман өдрийн турш уралдаж, энэ сарын 18-нд барианы цэгтээ уулзах аж.
Н.Мишээл