Британийн Ливерпуль хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй¬ чүүдийн ДАШТ-ийг ирэх сарын 4-14-нд зохион байгуулна. Тус тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн 10 тамирчин дасгалжуулагч Ж.Энхтөр, Ж.Еркин нарын удирдлагад оролцохоор бэлтгэлээ базааж эхэлсэн. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ нар өрсөлдөх нь. Эмэгтэйчүүдээс 48 кг-д Л.Алтанцэцэг, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун тулалдана. Эрэгтэйчүүдийн 60 болон 65 кг-ын жинд дөрвөн тамирчны дунд сорил явуулж, ялагчийг ДАШТ-д эх орноо төлөөлөх эрх олгох юм. Монголын боксчид насанд хүрэгчдийн ДАШТээс нийт 16 медаль хүртсэн. Тэднээс шагналын салхийг тэртээ 1982 онд хагалж, Гавьяат тамирчин Р.Отгонбаяр 57 кг-д мөнгөн медаль хүртэж байв.