Азийн хөл бөмбөгийн холбооны “Challenge league 2025/2026” тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт уржигдар 16.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Уг тэмцээнд улсаа төлөөлөн Монголын хөл бөмбөгийн дээд лигийн аварга “СП фалконс”-ынхон оролцож буй бөгөөд тэд Тайванийн “Тайчунг футуро” багийг 3:1-ийн харьцаагаар хожив. Ингэснээр “СП фалконс” багийн тамирчид аравдугаар сард болох “Challenge league 2025/2026” тэмцээний хэсгийн шатанд оролцох эрх өвөртөлсөн юм. Тус тоглолтод “СП фалконс” багийн довтлогч, Узбекстаны иргэн Риза Айвазов хоёр гоол оруулж, тоглолтыг илүү үзүүштэй, сонирхолтой болгон, шийдлвэрлэх үүрэг гүйцэтгэв. Энэ ялалт “СП фалконс” багийн төдийгүй Монголын хөл бөмбөгийн нэр төр, түүхэнд шинэ хуудас болж байна хэмээн спорт сонирхогчид онцолсон юм.
Г.Аривжих