ХЭҮК-оос “И-Монголиа” систем, иргэний бүртгэлийн цахимжилтад хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийж буй аж. Тодруулбал, “Хүний эрх ба цахим технологи” ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хөгжүүлж буй энэхүү системд хүний эрхийн эрсдэлийг зохих аргачлалаар үнэлж байгаа бөгөөд хүний хувийн мэдээллийг дамжуулах, боловсруулах, ашиглах ажиллагаа, иргэний цахим бичиг, баримтын бодлого, зохицуулалт нь зохих хэм хэмжээнд нийцэж буй, эсэхийг дүгнэх зорилготой гэнэ.
Үүний хүрээнд өнгөрсөн даваа гарагт ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл, “PwC Mongolia” компанийн хууль, технологийн хэлтсийн хамтарсан уулзалт болж, судалгааны аргачлал, төлөвлөгөөгөө тодорхойлжээ. Түүнчлэн “И-Монголиа” системийн хүртээмжийг үнэлэх социологийн судалгааны ажлыг Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM), “Dalberg global” олон улсын зөвлөх үйлчилгээний компанитай хамтран явуулсан гэнэ. Эл үнэлгээний үр дүнг ирэх арванхоёрдугаар сард болох Хүний эрхийн үндэсний III форумд танилцуулах аж.
Д.Хэрлэн