Үндэсний статистикийн хорооныхон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний долоон сарын үзүүлэлтүүдийг нэгтгэж дууссан бөгөөд тайлангаа ирэх даваа гарагт олон нийтэд танилцуулна. Намар болж орон сууцын эрэлт ид нэмэгдэж буй энэ үед үнэ ханшийнх нь талаарх мэдээллийг тус тайлангаас түүвэрлэн хүргэе.
Орон сууцын үнийн индекс энэ оны эхний долоон сард 1.31 болж өмнөх оны мөн үеийнхээс 14.4, өмнөх сарынхаас 0.5 хувиар тус тус өсжээ. Тодруулбал, шинэ орон сууцын үнэ 13.4 хувиар, хуучных нь өнгөрсөн жилийнхээс 15 хувиар нэмэгдсэн юм байна. Хуучиноронсууцынүнэамметрнь4070 000-4 540 000 мянган төгрөгийн ханштай. Дүүргүүдээр авч үзвэл Сонгинохайрханд хуучин орон сууцын үнэ хамгийн хямд буюу ам метр нь 3.2 сая төгрөг байв. Тэгвэл Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй нь ам метр нь 5.5 сая төгрөг аж. Бусад дүүрэгт ам метрийнх нь дундаж үнэ 4.1-4.9 сая төгрөг байгааг дээрх тайланд онцолжээ. Харин шинэ орон сууцын үнэ өнгөрсөн жилийнхээс тодорхой хувиар нэмэгдсэн ч ам метрийнх нь ханш хуучин барилгуудтай бараг дүйж байгаа юм. Ам метрийнх нь дундаж үнэ 4.1-4.6, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд нь 3.3, Сүхбаатарт үнэтэй нь 5.2 сая төгрөг гэнэ.
О.Ундрах