Цөмийн энергийн комиссын II хуралдаан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд болж, 2024 оны үйл ажиллагааны тайлан, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээний хэрэгжилт болон Олон улсын атомын энергийн агентлагийн зөвлөмжийн дагуу Цөмийн эрчим хүчний хөтөлбөр хариуцсан байгууллага, нэгж байгуулах тухай асуудлыг хэлэлцжээ. Мөн хуралдаанаар МУИСийн Цөмийн физикийн судалгааны төв (ЦФСТ)-ийг “Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн” болгож өөрчлөх асуудлыг хэлэлцэн, комиссын 14 гишүүний олонхын саналаар дэмжсэн байна.
Ташрамд дурдахад, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр “Бадрах энержи” компанийн төлөөллийг хүлээн авч уулзсан бөгөөд талууд хувьцаа эзэм¬шигчдийн болон орд ашиглалтын гэрээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний талаар санал солилцов. Хоёр улсын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, хө¬рөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэхээ салбарын сайд илэрхийлсэн бол “Бадрах энержи” компанийнхан Улаанбадрах сумд хийгдэж буй олборлолтын бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээллийг танилцуулж, цаашид ч ил тод нээлттэй ажиллахаа тодотгожээ.
Л.Ням