Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг говийн болон уур амьсгалын VII бүс, Ховд аймгийн Алтай сумд хэрэгжүүлж буй. Тухайлбал, Алтай сумын Боомын аманд усалгааны системтэй талбай байгуулан эрдэнэшиш, вандуй, тарвас, амтат гуа, саримс, чинжүү, хулуу, газрын алим зэрэг нарийн ногоог 2-4 төрлийн сортоор тариалж, арвин ургац хураан авчээ.
Алтай сумын ногоочдын бүлэгт “Агро альфа” компанийнхан зөвлөхөөр ажиллаж, өнөө жилийн цаг агаарын тогтворгүй, гантай хүнд нөхцөлд дээрх нарийн ногоог ургац алдалгүй тариалж чадсаныг төслийн багийнхан онцоллоо. Төслийн хүрээнд нийт 300 га тариан талбайд 3.7 км үерийн хамгаалалтын далан, усан сан, насос станцын барилга, байгууламж барьж, бороожуулагч таван машин угсарч, суурилуулсан гэнэ. Мөн 5000 ширхэг мод тарьж, явган хүний зам, хогийн сав, гэ¬рэлтүүлэгтэй болгосон байна.
“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд Ховд, ГовьАлтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Дорнод аймгийн 19 сумд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд усалгааны 12 системийг шинэчлэн, засварлаж, 7000 гаруй га талбайд хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариалж байгаа аж. Түүнчлэн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлж буй юм.
О.Ундрах