Улсын хэмжээнд өнгөрсөн оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 9998 суралцагч боловсролын үйлчилгээнд хамрагдсан байна. Энэ оны хичээлийн жилд ч мөн ийм тооны суралцагч боловсрол эзэмших төлөвтэй гэнэ. Тиймээс Боловсролын ерөнхий газраас бүх шатны сургалтын байгууллагад тусгай хэрэгцээт суралцагчийг боловсролын тэгш, чанартай үйлчилгээнд хамруулах чиглэл өглөө.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд элсэх тусгай хэрэгцээт хүүхдээс аливаа хэлбэрээр шалгалт авахгүй байхыг анхааруулав. Мөн барилга, байгууламж, анги танхим, тоглоомын талбай, ариун цэврийн өрөөнд саадгүй нэвтрэх, ашиглах тэгш, хүртээмжтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх, шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, туслах хэрэгслээр хангахыг зөвлөжээ. Түүнчлэн багш, ажилтны заах арга зүйн мэдлэг, ур чадварыг нэмэгдүү¬ лэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид зохион байгуулах сургалтын ганцаарчилсан төлөвлөгөө, аргач¬ лалаа яаралтай боловсруулж, батлахыг даалгасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшийн туслахыг МУБИС-д бэлддэг болсон бөгөөд тэд өнгөрсөн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэлжээ.
О.Оргилох