Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулсан, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн билээ. Гэвч үйлчилгээ эрхлэгчид дахин байршуулж, худалдаа явуулж буйг бүрмөсөн таслан зогсоохоор өнгөрсөн баасан гарагт ТҮЦ-үүдийг албадан ачив. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд өмнө нь нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн байна. Тэгвэл энэ сарын 15-ны байдлаар эдгээр дүүргийн нутаг дэвсгэр дэх 51 байршлаас дахиад 139 ТҮЦ нүүлгэн шилжүүлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 20, Баянзүрхэд 56, Баянголд 16, Сүхбаатарт 33, Чингэлтэйд тав, Сонгинохайрханд есөн ТҮЦ-ийг албадан чөлөөлсөн аж.
О.Оргилох