Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, уран зургийн мастер Г.Баярын “Орос Баяр” хүндэтгэлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейн их танхимд энэ сарын 25-ныг хүртэл олны хүртээл болгоно. Эл үзэсгэлэнд түүний гэр бүл болон хувь хүмүүсийн хадгалж байсан 60 гаруй бүтээлийг сорчлон дэлгэжээ. Мөн тус галерейн сан хөмрөгт хадгалж буй 15 бүтээлийг толилуулж буй юм.
“Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд энэхүү үзэсгэлэнд зориулан Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийн нэг гэгдэх “Яруу найрагч Чойном” уран зургийг тус галерейн дэргэдэх сэргээн засварлах лаборатори, Соёлын өвийн үндэсний төвийнхөн хамтран сэргээн засварлаж 17 жилийн дараа нийтэд дэлгэснээрээ онцлогтой юм. Эл хөтөлбөр нь галд өртөн гэмтсэн бүтээлүүдийг сэргээн засварлаж, соёлын өвийг хадгалах, хамгаалах үйлсэд байгууллага, хамт олон, сайн дурын бүлгийг татан оролцуулах зорилготой аж.
Архангай аймгийн Булган сумд төрж өссөн түүнийг орос царай төрхтэй болохоор нутгийн ард түмэн нь “Орос Баяраа” хэмээн дууддаг байсан учраас үзэсгэ¬лэнгээ ийнхүү нэрлэжээ.
У.Цэцэг