Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалтын санал асууж, хүн тус бүрд таван тэрбум төгрөгийн “тойргийн мөнгө” хуваарилахаар болсныг бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотой долоон зүйл бүхий асуулгыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Г.Занданшатарт тавьжээ.
“Тойргийн мөнгө” хэмээх ойлголт 2000 оноос нэг гишүүнд 10 сая төгрөг олгосноор эхэлсэн. Харин одоо уг мөнгөний хэмжээ таван тэрбум төгрөгт хүрчээ. Ирэх онд нийт 510 тэрбум төгрөгийг ийм замаар үрэн тарах хийх гэж байна хэмээн дээрхгишүүн шүүмжилж буй юм. Улсын төсвийг боловсруулах нь Засгийн газрын, түүнийг хянаж батлах нь УИХ-ын үүрэг хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Тиймээс Засгийн газар УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалтын санал авах нэрээр мөнгө хуваарилж буй нь төсөвт бие даасан, хараат бус хяналт тавих боломжийг сулруулж, улмаар засаглал хоорондын эрх мэдэл алдагдах эрсдэл үүсгэж байна хэмээн Ч.Лодойсамбуу гишүүн үзжээ. Тэрбээр “УИХ-ын гишүүдэд “тойргийн мөнгө” хуваарилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс 2007 оны зургаадугаар сарын 22-нд их суудлын хуралдаанаараа гаргасан. Цаашид энэ тогтоолыг жишиг болгон баримтлах уу. УИХ-ын гишүүдийн саналаар тойрогт хөрөнгө оруулалт хуваарилах нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, төсвийн нэгдсэн бодлогод тусгасан зорилттой уялдаж байна уу. Мега төслийн заримыг хойшлуулах гэж буй бол Засгийн газрын өрийн хэмжээ өөрчлөгдөх үү” хэмээн асуужээ.
Ийнхүү гишүүдэд мөнгө тараах нь сонгогчдын саналыг худалдаж авах зорилготой ажиллагаа, үүгээрдамжууланУИХ-давлигаөгөхгэжоролдожбайнахэмээнтэрбээр онцолж, өнгөрсөн жилүүдэд “тойргийн мөнгө”-ийг ямар үндэслэлээр олгосоор ирсэн, нийгэм, эдийн засагт ямар үр дүн гарсныг тодруулсан байна.
С.Энх