Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл энэ оны II улиралд өмнөх улирлаас 5.5 нэгжээр буурсан байна. Тодруулбал, NRCC компани Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран хэрэглэгчдийн итгэлийн улирал тутмын судалгаа хийжээ. Үүнд аймаг, нийслэлийн 851 иргэнийг хамруулж, эдийн засгийн өнөөгийн төлөв, ирээдүйн хандлагын талаар судалсанаж. Үр дүнд нь бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийн индекс 130.5 болж өссөн бол бизнесийн нөхцөл, орлого, хөдөлмөрийн зах зээлийн ойрын ирээдүйн хүлээлт 88.6 болж буурсан гэнэ. Хэрэглэгчийн итгэлийн индекс 98.9-тэй гарсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 9.8 пунктээр доогуур үзүүлэлт болсон байна.
Судалгаанд оролцогчдын 22.9 хувь нь ирээдүйд ажлын олдоц сайжирна гэж үзэж буй бол 18.6 нь муудна гэж үнэлжээ. Харин тэдний орлогын ирээдүйн хүлээлт тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн хэрэглэгчдийн 35.6 хувь нь ажлын олдоц “сайн” хэмээн хариулсан нь хүмүүсийн хөдөлмөрийн зах зээлийн талаарх үнэлэмж тодорхойгүй байгааг илтгэж буйхэрэг аж. Сонирхуулахад, ирэх нэг жилийн хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнэ өснө гэдэгт иргэдийн 71 хувь нь санал нэгдэж буй юм. Мөн инфляцын түвшин 8.3 хувь болох хүлээлттэй байгаа гэнэ.
Д.Хүслэн