Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны эхний долоон сард 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 16.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд буюу 6.1 хувиар буурсан байна. Тэр дундаа татварын нийт орлого 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар буурсан бөгөөд үүнд орлогын албан татвар 946.6 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.2 их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.
Харин улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний долоон сард 16.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өсжээ. Зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 19.2 хувь, урсгал шилжүүлэг 882.4 тэрбум төгрөг буюу 14.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж. Төсвийн орлого буурч, зарлага өссөнөөр тэнцвэржүүлсэн тэнцэл ийнхүү 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Л.Ням