Энэ хичээлийн жилд улсын хэмжээний цэцэрлэгүүдэд 280 орчим мянган хүүхэд хамрагдах төлөвтэй. Тэд бүгд шээс, цагаан хорхойн шинжилгээнд хамрагдаж байж “алба”-ндаа элсдэг журамтай байв. Тэгвэл өнөө жилээс салбарын сайдын холбогдох тушаалаар цэцэрлэгийн хүүхдүүдээс шээс болон шимэгч хорхойн өндөг илрүүлэгч шинжилгээг авахыг хоригложээ. Жил бүрийн намар дүүргүүдийн эмнэлгүүд болон хувийн лабораториудад урт дараалалүүсгэдэгбайсныг ийнхүү болиулсан байна.
ТОВЛОЛТ ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ БОЛ ЭЛСҮҮЛЭХГҮЙ
Харин үүний оронд эцэг, эх, асран хамгаалагч нараас хүүхдийнх нь товлолт вакцинд хамрагдсан, эсэх тухай тодорхойлолтыг шаардах аж. Энэ талаарх мэдээллийг иргэд “И-Монголиа”-гаас авах боломжтой. Ингэхийн тулд системд нэвтэрч, “үйлчилгээ хайх” гэсэн цэсээс “дархлаажуулалтын мэдээлэл”-ийг сонгоод хүүхдийнхээ вакцины талаарх тодорхойлолтыг татаж авна. Үүнийгээ цэцэрлэгийн захиргаанд өгч, хүүхдээ элсүүлэх юм. Хэрэв хүүхдийн тань вакцины талаарх мэдээлэл цахимд байхгүй бол харьяа өрхийн эмчдээ хандан, бүртгэлээ нөхөн хийлгэхийг ЭМЯ-наас зөвлөлөө. Учир нь сургууль, цэцэрлэгт элсэхэд вакцины бүртгэл заавал шаардах тул ийн урьдчилан баталгаажуулна.
Ташрамд дурдахад, хүүхдүүдийг шээс, цагаан хорхойн шинжилгээнд хамруулахгүйгээр цэцэрлэгт элсүүлэхийг иргэд, олон нийт эсэргүүцэж буй. Харин салбарын яамныхан эцэг, эхчүүдийг хүүхдэдээ дээрх шинжилгээг сайн дураараа хийлгэж болно гэв.
О.Ундрах