Ухаалаг утас, компьютер, интернэтээс тодорхой хугацаанд бүрэн татгалзаж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндээ сэргээхэд чиглэсэн “digital detox retreat” үйлчилгээний эрэлт дэлхий даяар нэмэгдэж байна. Үүнд ихэвчлэн хотын стресс, бухимдал, технологийн хэт хэрэглээндавтаж, ядаргаанд орсон, нойргүйдэлтэй, дундаас дээш орлоготой хүмүүс түгээмэл хамрагддаг гэнэ. Сүүлийн жилүүдэд залуус, бизнес эрхлэгчдийн дунд энэ үйлчилгээний эрэлт нэмэгдэж буй нь дижитал детоксийг тансаг амьдралын хэв маяг гэж үзэх болсонтой холбоотой аж. Өөрөөр хэлбэл, хэтийдсэн хэрэглээнээсээтатгалзаж, эрүүл мэндэээрхэмлэх нь хангалуун амьдралд тооцогддог болжээ.
Ийм төрлийн амралтын газрууд Ирландын ногоон уулс, Марракешийн элсэн цөл, Сицилийн эрэг, Норвеги, Атлантын далайн Азорын арлуудад олноор бий гэнэ. Энд амрахаар ирсэн бол бүх электрон төхөөрөмжөө хураалгах дүрэмтэй бөгөөд иог, бясалгал, амьсгалын дасгал, байгальд алхах, урлаг болон гар урлалын сургалт, эрүүл хооллолт, сэтгэл заслын семинар зэргийг санал болгодог гэжээ. Ойролцоогоор гурван өдрөөс 14 хоног хүртэл үргэлжлэх ба нэг хүний 500-5000 ам.долларын ханштай аж. Детокс амралтын газар нь технологиос холдох боломжоос гадна амьдралын хэв маягаа өөрчлөх, эргэн харах, сэтгэл зүйгээ тогтворжуулах, эрүүлжих боломж олгодог шинэ төрлийн тансаглал болж буй гэнэ шүү.
С.Уул