МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн дэргэдэх Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаач Н.Баярхүү археологийн салбарт чансаа өндөртэйд тооцогддог сэтгүүлүүдийн нэг “Journal of archaeological science: reports”-д бие даасан судалгааны өгүүллээ хэвлүүлжээ. Хяналт, шалгуур өндөртэй тус сэтгүүлд археологичид ихэвчлэн хамтарсан буюу олон зохиогчтой өгүүллээ хэвлүүлдэг гэнэ. Харин Н.Баярхүү эл сэтгүүлд бие даасан өгүүллээ хэвлүүлсэн Монголын анхны археологич болсныг МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, доктор, дэд профессор Ц.Төрбат хуваалцлаа.
Судлаач “Эртний Монголын зэс металлургийн хөгжил:өнөөгийн мэдлэгийн төлөв” сэдэвт бүтээлдээ зэс чулууны буюу энеолитийн үеийн Монгол дахь үйлдвэрлэл, аж ахуйн хөгжил ямар байсан, энэ нь өнөө цагт хэрхэн уламжлагдаж, баяжин шинэчлэгдсэнийг археологийн малтлага, судалгаагаар илрүүлсэн түүхэн олдвор дурсгалуудад үндэслэн тусгасан байна.
Н.Буян