Тоглоомын “Youtube” гэгдэх “Roblox” платформыг дэлхийн хэд хэдэн улсад хориглоод байна. Өсвөр насныхан түгээмэл ашигладаг тус тоглоомын виртуал ертөнц хүчирхийлэл, зохисгүй агуулга бүхий контент нийлүүлж, хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн Катар, Турк, БНХАУ, Хойд Солонгос, АНЭУ, Индонез тэргүүтэй 10 улс бүрэн хориглож, зарим нь түр хязгаарласан аж. Тухайлбал, Туркт хүүхдийн эрхийг хамгаалах нэрээр ийм шийдвэр гаргасан нь эцэг, эхчүүдэд таатай байгаа ч хүүхдүүд “Бид өөрсдийн ертөнцөө булаалгаснаас өөрцгүй байна” хэмээн тайлбарлаж буй гэнэ.
Харин үүнийг технологийн мэргэжилтнүүд “Roblox” нь хүүхдүүдэд программчлал, бүтээлч сэтгэлгээ, бизнесийн ойлголтыг эрт үеэс олгодог эерэг талтай. Үүнийг хааж, хориглож байгаа нь хөгжлийн эрхийн зөрчил. Өөрийн аватар хаягаа бүтээхийн зэрэгцээ тоглоом зохиож, robux хэмээх дотоод валют ашиглан бодит орлого олох ч боломжтой ертөнц шүү дээ. Энэ нь нийгмийн харилцаа, цахим эдийн засгийг хослуулсан платформ болж хөгжсөн тул ийм байдлаар хориглох нь улс орнуудад хүндхэн сорилт болно” гэжээ.
Д.Тамир