Өнөө цагийн залуу ажилчид байгууллагынхаа дотоод соёлыг цалингаас дутуугүй чухалчилдаг болжээ. Тэд цалин, нийгмийн асуудлаарх элдэв амлалт бус, хамт олны дотоод уур амьсгал, байгууллагын соёл, цагийн уян хатан байдал зэрэг олон талт орчныг нарийн судалж, шаардлагатай хэрэгцээгээ удирдлагадаа илэн далангүй танилцуулах хандлагатай байх нь элбэг гэнэ. Хөдөлмөрийн зах зээл, залуу ажилчдын үнэт зүйлсийг судалж, олон нийтэд консалтинг, аналитик тайлан танилцуулдаг “Deloitte” байгууллагаас шинэ, залуу ажилчид ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлж, эрх чөлөөг мэ-дрэх, ажил ба хувийн амьдралаа зохицуулах боломжийг эрхэмлэдэг бөгөөд ийм орчинд үнэнч, тав тухтай, өндөр бүтээмжтэй ажилладаг хэмээ жээ . Тухайлбал, Z үеийн ажилчдын 73 хувь нь уян хатан цагийн хуваарь хүсдэг бол 87 хувь нь сурах, хөгжих боломж, 78 хувь нь тогтвортой байдлыг илүүд үзсэн байна. Хэрэв эдгээр шаардлагад нийцэхгүй бол эргэлзээгүй орхих хандлагатай төдийгүй ажлын үр шим, түүнээс мэдрэх эрх чөлөөг мөнгөнөөс илүү эрхэмлэдэг хүмүүс ажилтнаар ирж буй нь байгууллагуудад дотоод соёл, сургалт, удирдлагын системээ эргэн харах шаардлага үүсгэж байгаа гэжээ.
Д.Хэрлэн