Намрын үзэсгэлэнт байгальд гэр бүл, найз нөхөдтэйгөө өдрийг өнгөрүүлэнгээ бүтээлч сэтгэлгээгээ сэргээх “Amberday” хэмээх нэгэн өвөрмөц арга хэмжээ болох нь. Богд уулын бэлд есдүгээр сарын 20-ны бямба гарагт зохиогдох эл арга хэмжээний үеэр төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдтэй сонирхолтой ярилцлага өрнүүлж, мэдээлэл солилцох боломжтой шууд подкаст хийхээс гадна намрын уур амьсгалд тохирсон амьд хөгжим, галын наадам, байгаль дахь урлагийн галерей, уран зургийн үзэсгэлэнг тольдох аж. Түүнчлэн “For Happiness” кафегаар үйлчлүүлэн халуун кофе, цай, амтат зууш хүртэхийн зэрэгцээ фото булангаар зочилж, байгалийн сайханд гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрүүлж буй нандин дурсамжаа гэрэл зургийн хальснаа буулган мөнхлөх боломжтой гэнэ. Байгалийн өнгө үзэмж, уран бүтээл, урлаг соёлын тансаг мэдрэмж, ойр дотнын хүмүүсийн халуун дулаан уур амьсгал, шинэ танил, хамт олноор найз нөхдийн хүрээгээ тэлэх зэрэг олон зүйлийг нэг дор бүрдүүлсэн “Amberday” арга хэмжээнд нэгдэхийг хүсвэл фэйсбүүк дэх “For Happiness” бүлгэмийн залуустай холбогдоорой.
Г.Сансар