Энэтхэгийн Засгийн газар цахим мөрийтэй тоглоомуудыг хориглохоор төлөвлөж буй гэнэ. Тус улсын эрх баригчид энэ тухайгаа өнгөрсөн мягмар гарагт өргөн барьсан Цахим тоглоомыг сурталчлах, зохицуулах тухай хуулийн төсөлдөө тодорхой дурдсан бөгөөд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гадаадаас татдаг эл салбарт энэ нь хүнд цохилт болох төлөвтэй байна. Уг хуулийн төсөлд мөнгөөр тоглодог тоглоом санал болгосон иргэнд гурван жил хүртэлх хугацаатай хорих ял, торгууль ногдуулахаар заасан байна. Мөн энэ төрлийн тоглоом нь ихэвчлэн манипуляцийн шинжтэй дизайнтай, донтуулдаг алгоритмуудыг ашигладаг болохыг онцолжээ.