Олон улсын номын сангийн холбоо (IFLA)-ны 2025 оны сонгуулиар Номын сангийн холбоодын Менежментийн зөвлөлийн гишүүнээр Монголын номын сангийн салбарын төлөөлөл М.Даваасүрэн сонгогдож, 2025-2029 онд ажиллахаар боллоо. Ингэснээр Монголын төлөөлөл дэлхийн номын сангийн толгой байгууллагад анх удаа гишүүнээр сонгогдож байгаа юм.
М.Даваасүрэн нь Австралийн Холбооны Улсын Хойд Австралийн Их сургуульд номын сангийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, эдүгээ Үндэсний номын санд ажилладаг, Монголын Номын сангийн холбооны гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Олон улсын номын сангийн холбоо (IFLA) нь 150 орны 1700 гаруй номын санг эгнээндээ нэгтгэсэн, 100 жиЛаосын Гадаад хэргийн сайдын лийн түүхтэй байгууллага аж.
Г.Сансар