Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан энэ сарын 19-23-нд манай улсад айлчиллаа. Үүний хүрээнд сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.
Мөн Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад оролцсон байна. Улмаар 2025-2027 онд Зүүн Азийн бүс нутгийг төлөөлөн тус форумыг даргалах нэр хүндтэй үүргийг Монгол Улсад хүлээлгэн өгсөн юм.
Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааг эрүүл мэнд, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт эрчимжүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, тээвэр ложистикийг хөгжүүлэхэд бодит ач холбогдолтой болжээ.