Нидерландын Хаант Улсын “Гамшгийн эрсдэлийг бууруулах яаралтай тусламжийн хөтөлбөр” (DRRS)-ийн хүрээнд манай улсын усны инженерүүд тус орны мэргэжилтнүүдтэй хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах богино, дунд, урт хугацааны стратеги, техникийн зөвлөмжийг энэ онд боловсруулсан ч нийслэлийнхэн хүлээж авахгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Үүнийг нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайд саяхан албан ёсоор хүлээлгэж өгснийг ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Аюурзана мэдээлэв. Уг зөвлөмжид инженерийн үндсэн хоёр зарчмыг баримтлах шаардлагатайг тусгасан гэнэ. Нэгдүгээрт, шингээх-хуримтлуулахзайлуулах зарчмыг хэрэгжүүлэх буюу уулархаг хэсгүүдэд үерийн усыг шингээх, өндөрлөг бус газруудад хуримтлуулах, харин хотын бүсэд урсган зайлуулах шийдлийг хэрэгжүүлэх нь тохиромжтой гэжээ. Хоёрдугаарт, голын байгалийн орон зайг хадгалах буюу хамгаалалтын бүсэд нь халдахгүй, газар олгохгүй, барилга, байгууламж бариулахгүй байх нь эрсдэлээс сэр¬гийлэх хамгийн үр дүнтэй арга гэж үзсэн байна.
Ж.Сувд