Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон “Esports world cup-2025” буюу цахим спортын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын “MongolZ” баг түрүүлж, алтан цомын эзэн боллоо. Тэд тус тэмцээний тэргүүн байрын төлөө Туркийн “Aurora” багтай тоглож, 3:0 харьцаатайгаар хожсоноор 500 мянган ам.долларын шагнал хүртсэн байна. Ингэснээр “MongolZ”-ынхон чансаагаараа “Spirit”, “Vitality” багийн араас гуравдугаарт бичигдэж эхэллээ. Мөн “MongolZ”-ын гишүүн М.Содбаяр буюу Techno тус тэмцээний MVP буюу “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан аж. Ташрамд дурдахад, Монголын цахим спортын нэрийг дэлхийд мандуулж буй “MongolZ”-ынхон видео тоглоом сонирхогчдын олимп гэгдэх “Es¬ports world cup-2025” тэмцээний хамгийн хүчирхэг баг болох “Vitality”-г хоёр удаа хожсон цор ганц баг болж байгаа юм.
У.Цэцэг