УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли энэ сарын 31-нээс ирэх сарын 3-нд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ нь тус улсын парламентын даргын түвшинд Монгол Улсад хийх анхны айлчлал болох юм. Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог аж. Тиймээс хоёр улсын харилцааны цар хүрээг өргөжүүлэх, өндөр түвшний ха¬рилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал үйл явдал болно гэж үзэж байна. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли нар албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
С.Уул