АН-аас УИХ-д сонгогдсон гишүүн Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Ц.Бямбасүрэн нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийв. Тэд энэ сарын 28-нд болох АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурлаар намын даргыг сонгох нь хэтэрхий яарсан хэрэг болно, үүнээс өмнө үндсэн дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж өөрчлөх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм. Улс төрийн намууд энэ онд багтаан үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод бүтцээ уг хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Тиймээс ҮБХ-ны хурлаар намын даргын асуудлыг ярихыг хойшлуулахыг тэд шаардлаа. Шинэчилсэн дүрмийн дагуу намын дараагийн даргыг сонгох нь зүйд нийцнэ гэж үзсэн байна. Улмаар Их хурлыг ч бас тодорхой хугацаагаар хойшлуулж, 1206 төлөөлөгчид үндсэн дүрэм, даргад горилогчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, бодох хугацаа олгох ёстой гэсэн юм.
арга төвтэй шийдвэр гаргадаг нам болсныг тэд шүүмжилсэн. Мөн намын үндсэн дүрмийг боловсруулах үүрэгтэй байгуулсан ажлын хэсгийнхэн нь төслийн хэлэлцүүлгийг 21 аймаг, 330 сумд хийсэн, одоо саналаа нэгтгэж буй гэсэн. Тэгвэл О.Алтангэрэл гишүүн үүнийг үгүйсгэж, “Би чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж, 25 сумын гишүүд, дэмжиг¬ чидтэй уулзахад намын дүрмийн төслийн барааг ч хараагүй байсан. Тиймээс орон даяар хэлэлцүүлэг явсан гэдэг нь худал” гэв. Харин Ч.Лодойсамбуу “Дүрмийн төсөлд санал авахаар би дөрвөн аймагт ажилласан, хэлэлцүүлэг бол болсон шүү. Сум¬уудад бол би очоогүй” гэлээ. Юутай ч дүрмийн төслийнх нь хэлэлцүүлэг сумуудаар хүрээгүй, нийт гишүү¬ нээ сонсоогүй аж. Хэдий тийм ч ҮБХ-ны 168 гишүүн шаардсан, мөн намын дарга нь товыг зарласан учраас хуралдаан болохыг буруутгаагүй гэнэ.
Тэдний шаардлагын дагуу зөв дарааллаар бүх зүйл болбол намын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар баталлаа. Тус намын хүчин төгөлдөр дүрэм ёсоор гишүүнээр элсээд зургаагаас дээш сар болсон бол шат шатны намын даргын сонгуульд өрсөлдөх боломжтой аж.