Ардчилсан ахмадын холбооноос тус намын даргыг сонгохтой холбоотой зарим асуудлаар өчигдөр мэдээлэл өгч, өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Эл холбооны төлөөллүүд “Манай намынхан ардчилсан зарчмын дагуу даргаа сонгох ёстой. Бид намын дүрмээ өөрчилж, даргыг гишүүдээсээ сонгодог болохыг хүсэж байна. Ардчилсан намын гишүүд өмнө нь арай ч ийм зах, замбараагүй байгаагүй. Гэтэл өнөөдөр УИХ-ын чуулганы танхимд “Ардчилсан намын гишүүд намайг сонгосонгүй” гээд яриад сууж байна. Тэр бол бидний шүүлтүүрээр ороогүй хүн. Ер нь ийм бусармаг дүрэм, тогтолцоог өөрчлөх цаг болсон. Ахмадууд бид Ардчилсан намыг зөв голдиролдоо орж, энэ нийгмийг эрүүлжүүлээсэй гэж хүсдэг. Нийгэмд нэг намын дарангуйлал тогтчихоод байна. Үнэн хэрэгтээ нэг сургуульд үйлчлэгчээр ажилд ороход хүртэл “Ардчилсан намынх бол авахгүй” гэдэг ялгаварлан гадуурхалт, талцал, намчирхал байнга гарах боллоо. Түүнчлэн эгэл жирийн бизнес эрхлэгчдийг ч хавчиж, боож байна. Тиймээс Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд эхлээд шударга байя. Дараа нь намаа, эх орноо аваръя” хэмээв.
Э.Сүйлэн