Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдлагууд Японы Саппоро хотын олон улсын спортын нийгэмлэгийн дэд захирал Накамия Минору болон мэргэжилтэн Цубой Юна нарыг хүлээн авч уулзан, ирэх жил “Айчи Нагоя-2026” Азийн тоглолтод оролцох тамирчин, дасгалжуулагчдын сургалт, солилцоогоор боловсон хүчний мэдлэг, туршлага, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Мөн Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг “Улаанбаатар марафон” гүйлтийг зохион бай¬гуулах, оролцоог хангах талаар хамтран ажиллахаар ярилцсан байна. Түүнчлэн БНСУ-ын Бучеон хотын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Ну Мүн Сон болон бусад албан төлөөлөгчийг Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзсанаар өсвөр үе, шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилалтад дэмжлэг үзүүлэхээр болжээ.