Монголын туялзуур сэлмийн холбооны улирлын тэмцээний хуваарь гарч, сонирхогчдын Б ангиллын тамирчдын тулаа¬наар салхи хагалав. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Дуэль” клубийнхнээс Г.Эрин алт, В.Эрдэнэ мөнгө, Э.ИхМонгол, М.Энхтайван “Илдэн клуб” хүрэл медал хүртлээ. Эмэгтэйчүүдээс Н.Амуун “Дуэль” тэргүүлж, Б.Марал “УБ фенсинг” II, А.Энэрэл “ЛТ”, А.Ивээлин “УБ фенсинг” III байрт шалгарсан юм. Өнгөрсөн улиралд 20 тэмцээн зохион байгуулахад уг спортыг сонирхогч хүүхэд, залуусын тоо нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан тус холбоо 2025-2026 оны улиралд 25 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд, насанд хүрэгчдийн ангилалд ес, өсвөр үе, бага нас, сонирхогчдын төрөлд тус бүр найм тэмцээн болно. Зуны сорил С зэрэглэлийн тэмцээний дараа эрэгтэй тамирчдаас “Дуэль” клубийн Ц.Жигжидсүрэн, эмэгтэйчүүдээс Б.Баярчимэг чансааг тэргүүлж эхэллээ.