Их Британийн Ливерпүүл хотод үргэлжилж буй сонирхогчын боксын ДАШТ-д оролцож буй Монголын үндэсний шигшээ багийн тамирчдаас таван тамирчин медалийн төлөө тоглохоор шалгарсан билээ. Тэднээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОБЕГ-ын харъяа “Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчинЛ.Алтанцэцэг медалийн төлөөх тоглолтод Японы тамирчин Хикару Шинохараг хажуугийн шүүгчдийн саналаар 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангасан. Тэрбээр медалийн өнгө хувиргах тулаанд Энэтхэгийн тамирчин Назым Кызайбай Минакшитай тулалдаж ялагдсан юм. Түүний хувьд дэлхийн тулааны дэвжээнд мөнгө, хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. Тэгвэл эрэгтэйчүүдээс 50 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин А.Баттулга хагас шигшээд Японы тамирчин Соукши Макиног хожиж, алтан медалийн төлөө тоглохоор шалгарлаа. Одоогоос 16 жилийн өмнө Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба Италийн Милан хотод болсон боксын ДАШТ-д Монголын тамирчдаас анх удаа медальтай ирсэн түүхтэй.