Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд орон нутгаас ирэх тусгай хэрэгцээт хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Ялангуя алслагдсан аймгийн иргэдэд хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг эрт илрүүлэхийн ач тус, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг таниулах, сэргээн засах цогц дэмжлэгт хамруулах талаар ойлголт мэдлэг, сургалт хамгийн ихээр дутагдаж буйг мэргэжилтнүүд хэллээ. Өөрөөр хэлбэл, сэргээн засах, хөгжлийн дэмжлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах, арга зүйгээр дэмжих хэрэгцээ, шаардлага байгаатай холбоотойгоор тус төвийн зөвлөх багийнхан орон нутагт ажиллаж байна. Тодруулбал, хүүхдийн сэргээн засах, чих, хамар, хоолойн эмч болон хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засалч, “Портеж” хөтөлбөрийн багш, сэтгэл зүйч, ажлын хэсгийн ахлагч гэсэн бүрэлдүүнтэй зөвлөх баг Баянхонгор аймагт өнөөдөр ажиллах гэнэ.
Цаашид энэ сарын 17-18-нд Ховд, 19-20нд Баян-Өлгий аймагт ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах, багш, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургалт арга зүйгээр хангах аж.
Ч.Туяа