Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ онцгой туурвил, шилдэг долоон бүтээлд өчигдөр Төрийн шагнал хүртээлээ. Хууль, эрх зүй, физик, математик, эрүүл мэнд, урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан судалгаа, бүтээлүү дийг Төрийн тэргүүн онцолсон юм. Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Гавьяат багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар нарын “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй”, Хүний гавьяат эмч З.Лхагвасүрэнгийн ахалсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг болох Хүний гавьяат эмч Ц.Төмөр-Очир, Зүрхний мэс заслын зөвлөх эмч, академич, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав, Судасны мэс заслын зөвлөх, Хүний гавьяат эмч Д.Цэгээнжав, Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн эмч, клиникийн профессор Ц.Дамдинсүрэн нарын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний арга технологийг цогцоор нэвтрүүлсэн нь”, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Ц.Энхтайваны гантиг чулуун “Бурхан багшийн босоо сэрэг дүр”, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Т.Жанлав, Төрийн соёрхолт, академич, Шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш Р.Мижиддорж, ШУТИС-ийн проректор В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ”, Монгол Улсын гавьяат багш, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч О.Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн паркийн гүйцэтгэх захирал, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын хамтын “Монгол орны ундны усан дахь уран”, Улсын филармонийн ахмад уран бүтээлч, хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуягийн “Симфони вариац” хөгжмийн бүтээлийг тус тус төр соёрхсон юм.
ХОЁР ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГУРВАН АРДЫН ЖҮЖИГЧИН МЭНДЭЛЛЭЭ
Энэ өдөр баялаг бүтээгч бизнесийн салбарынхнаас “Монполимет” группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав, “Шунхлай холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч, “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан нар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Мөн дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, жүжигчин И.Одончимэг нар Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаав. Түүнчлэн салбар бүрээс олон гавьяат, төрийн бусад цолтон шинээр мэндэлллээ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Т.Ган-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат багш цолоор Ц.Байгалмаа, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Ч.Пүрэвсүрэн, Ч.Даваахүү, Хүний гавьяат эмч цолоор Х.Оюунцэцэг, Ц.Лочин, Гавьяат тамирчин цолоор С.Мөнхбат, С.Билгүүн, Гавьяат жүжигчин цолоор дуучин Х.Оюунбилэг, жүжигчин Ж.Пү рэвдорж, Ц.Цэрэнболд нарыг шагнасан байна. Түүнчлэн сэтгүүл зүйн салбараас УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг нар Соёлын гавьяат зүтгэлтэн болжээ.
С.Уул