Нийслэлийн дийлэнх дэлгүүр, хүнсний захад талхны үнэ уржигдраас нэмэгдсэн байна. Тухайлбал, иргэдийн түлхүү худалдан авдаг “Атар”-ыг 3100-3300, “Мишээл”- ийг 4300-4600, “Онцгой” талхыг 4000 төгрөгөөр борлуулж байв. Мөн “Амтлаг”, “Аму” нэрийн талхыг 3500-4000 төгрөгөөр зарж байгаа аж. Энэ нь 2026 оны эхнээс дээрх нэрийн талхны үнэ хаана борлуулж буйгаасаа шалтгаалж 500-700 төгрөгөөр өссөн дүн болов. Тэгвэл 2022 онд “Атар” талх 1500-1800, “Мишээл” 2700-3000 төгрөгийн үнэтэй байсныг нийслэлийн Статистикийн газрын тайланд дурджээ. Ингэснээр сүүлийн дөрвөн жилд талхны үнэ бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сараас хойш 0.9-1 кг- ын савлагаатай гурилан боорцгийн үнэ ч дунджаар 500 төгрөгөөр өсжээ. Ташрамд дурдахад, нэг талхыг 500 грамм жинтэй гэвэл өндөрт 200 000, сард зургаан сая ширхэг талхыг энэ оны байдлаар улсын хэмжээнд нийлүүлж буйг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
С.Дулам