Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Т.Даваадалай, Н.Билгүүн нарын өмгөөлөгчдийн гомдлыг шүүх хүлээн авахаас татгалзав

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг АТГ-ынхан өнгөрсөн сарын 19-нөөс хойш шалгаж буй билээ. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тусгай ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон.
2026-06-03

Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ

Орон сууц, тээврийн хэрэгслийн “Хуурамч сугалаа” зохион байгуулж, иргэдийг залилдаг бүлэг этгээдийг олж тогтоожээ.  Иргэд цахим орчинд зохион байгуулагдаж буй эд мөнгөний хонжворт сугалаанд оролцож орон сууц, тээврийн хэрэгсэл, гар утас, бэлэн мөнгө зэргийн азтан болно хэмээн их хэмжээний сугалааг худалдан авдаг.
2026-06-03

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн салбарын даргын гэм бурууг дэнслүүлнэ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн БаянӨлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбект холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн хэргийг АТГ-ынхан өнгөрсөн нэгдүгээр сард шалгаж эхлээд түүний үйлдлийг илрүүлсэн юм. Улмаар тухайн үед Баян-Өлгийд хоёр, Улаанбаатарт гурван объектод нэгжлэг хийж, үнэт эдлэл, багагүй хэмжээний гадаад валют хураан авсан байдаг.
2026-06-03

“Эрдэнэт үйлдвэр”-ийн албан тушаалтан асан Ж.Ганзориг нарт ял шийтгэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, мэргэжилтэн М.Жамбал, Н.Гантулга, Н.Ганболд нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. НПГ-аас дээрх хүмүүст эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, 22.4-ийн хахууль авсан, 22.10-1-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш хэлэлцэлгүй нэлээд удсаны эцэст өнгөрсөн долоо хоногт гэм буруутай гэж дүгнэн эрүүгийн хариуцлага ногдуулжээ. 
2026-05-28

БЗС-гийн Д.Гардийг шалгаж дуусжээ

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Түүнд холбогдох хэргийг анх 2022 оны наймдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд гадаадаас зарим шаардлагатай нотлох баримт гаргуулах ёстойгоос шалтгаалан удааширч, дөрвөн жил орчмын дараа ийнхүү прокурорын хяналтад шилжүүлж буй нь энэ.
2026-05-28

Тэмцээнд оролцож байсан “Оюутолгой”-н ажилчин нас баржээ 

Өмнөговь аймгийн Ханбогд сумд үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” компанийн ажилчин өчигдөр гэнэт нас баржээ. 38 настай Э гэх ажилчин өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр тоглолтын талбайд гэнэт ухаан алдсан гэнэ. Түүнийг тэр даруйд нь тус компанийн эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар уржигдар шөнө 01.00 цагийн үед нас нөгчжээ.
2026-05-26

Нийслэлийн Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайг цагдан хорилоо

Нийслэлийн Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайд холбогдох хэргийг ЭЦАнаас прокурорын шийдвэрийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж буй билээ. Түүнд хувийн баталгаа авах, хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан ч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, нотлох баримт зөөвөрлөх, устгах оролдлого хийх болсон тул АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх саналаа прокуророор дамжуулж шүүхэд хүргүүлсэн.
2026-05-25

Гаалийн 36 байцаагчийг яллагдагчаар татан, ажлыг нь түдгэлзүүлэн шалгаж байна

АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн сарын сүүлчээр Замын-Үүд дэх Гаалийн газарт нэгжлэг хийж, хэд хэдэн хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн билээ.
2026-05-25

Т.Даваадалайг цагдан хорих саналыг шүүх хойшлуулсаар байх уу

“Нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалт, түүний нийт зарлага 1.2 их наядаас 5.8 их наяд төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгосон.
2026-05-21

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженерт хорих ял шийтгэлээ

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэд хэдэн албан тушаалтан эрх мэдлээ ур­вуулж, их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогд­соны нэгийнх нь гэм буруутай, эсэхийг шүүх дэнсэлжээ.
2026-05-20

 Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнг эрүүгийн хэрэгт шалгуулахаар шилжүүлэв

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хяналт, шалгалтаараа илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэстээ шилжүүлжээ. Тэдгээрийн дотор ажлын байр түрээслэх гэрээг зах зээлээс өндөр үнээр байгуулж, хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгосон гэх үйлдэл багтсан юм.
2026-05-19

“Шижир алт”-ын захирал асан О.Баттөмөрийн орон сууц, зогсоолуудыг улсын орлого болгох нь

Хуучнаар “Монголросцветмет”-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж бай­сан “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан О.Баттөмөрт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд эрүүгийн хариуцлага ногдууллаа.
2026-05-15

Сайд асан С.Энхболд нарын хэргийг дахиж шалгуулахаар болов 

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, дараа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, УИХ-ын даргын зөвлөх зэрэг албан тушаалд томилогдсон С.Энхболд нарт холбогдох хэргийн шүү­хийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү удирдан өчигдөр хийлээ.
2026-05-14

Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хамжигч биш гэж дүгнэв

16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-ын амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ. Хохирогчийн Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн энэ оны нэгдүгээр сарын 23-ны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм
2026-05-12

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг шүүхэд шилжүүлэв 

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг нь хүргүүлсэн байна.
2026-05-12

ЭХҮТ-ийн захирал асан Д.Бямбасүрэн гэм буруугаа зөвшөөрч, торгох ялаар шийтгүүллээ 

“Эрчим хүчний үндэсний төв” (ЭХҮТ) ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн, “Эс жи групп” ХХК-ийн албан тушаал­­тан Ц.Мөнхбаяр нар өөрсдийн гэм бурууг хү­лээн зөвшөөрч, хэргээ хял­­баршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн баасан гарагт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажил­лагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-05-11

 Ц.Даваацэрэн нэмж өмгөөлөгч авснаар хурлыг тав дахиа хойшлуулав

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас удирдан хийхээр товлоод байв.
2026-05-05

Д.Ган-Эрдэнийг төрийн нууцыг үрэгдүүлсэн буруутайд тооцсон ч хариуцлагаас чөлөөлөв 

Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэ­дээл­лийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, дараа нь УИХ-ын Тамгын газрын Мэ­дээллийн технологийн газарт албан тушаал хаших болсон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Баян­зүрх, Сүх­баатар, Чингэлтэй дүүргийн эрүү­­ гийн хэр­гийн анхан шатны тойргийн шүүх хэ­лэлцэн шийд­вэрлэлээ.
2026-05-01