Томоохон голуудад усны түвшин, урсгалын хурд хэмжигч суурилуулж эхлэв
Үүр, Хараа, Онон, Орхон, Түй, Богд, Идэр, Сэлэнгэ, Ховд зэрэг 17 голын байршилд усны түвшин, урсгалын хурд хэмжигч төхөөрөмж улсын төсвийн хөрөнгөөр суурилуулж эхэлснийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
2025-08-26
АН-ын даргын сонгуулийг хойшлуулахыг шаардлаа
АН-аас УИХ-д сонгогдсон гишүүн Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Ц.Бямбасүрэн нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийв. Тэд энэ сарын 28-нд болох АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурлаар намын даргыг сонгох нь хэтэрхий яарсан хэрэг болно, үүнээс өмнө үндсэн дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж өөрчлөх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.
2025-08-26
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна’
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ. Уг чуулганд 25 улсын 230 гаруй зочин төлөөлөгч оролцож буй бөгөөд “Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриан дор нэгдэж байна.
2025-08-26
Монголын сийлбэрчид олон улсын тэмцээнээс II, III байрын шагнал хүртэв
ОХУ-ын Томск хотноо 16 дахь удаагаа зохион байгуулсан “Праздник топара” олон улсын сийлбэрчдийн тэмцээнд манай уран бүтээлчид өрсөлдөн II, III байрт шалгарлаа. Тодруулбал, Д.Цэрэнбат, Ц.Мөнх-Эрдэнэ нар модон сийлбэрийн төрөлд дэд байрт шалгарсан бол Б.Батцоож гуравдугаар байрын шагнал хүртсэн байна.
2025-08-26
Монгол орны хамгийн нам дор цэгийг албан ёсоор шинэчилнэ
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик, газар зүйн салбарын судлаачдын баг Монгол орны хамгийн нам дор цэг Дорнод аймгийн Хөх нуурын хотгор бус, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дахь Номингийн говийн Элст хотгор болохыг 2021 онд хэмжилт судалгаагаар тогтоосон байдаг. Тодруулбал, Хөх нуурын хотгор нь далайн түвшнээс дээш 560 метрт өндөрт өргөгдсөн бол Элст хотгор 526 метрт оршдогийг хэмжилтээр баталсан.
2025-08-26
ЭМДС-гаас эмнэлгүүдэд нэг их наяд 250 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо
Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)- гийн энэ оны төсвийг орлого нь 2.4, зарлага нь 2.2 их наяд төгрөг байхаар баталсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан үүний дагуу өчигдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 2398 байгууллагатай гэрээ байгуулан, хамтран ажиллаж байгааг мэдээлэв.
2025-08-25