К-поп ертөнцийн домог “T-ara”
БНСУ-ын охидын алдарт “T-ara” хамтлагийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа “Re/verse” тоглолтоо ирэх сарын 12-нд монгол фэнүүддээ толилуулах гэж буй. Z үеийнхний шүтээн гэгддэг тус хамтлагийнхан “Roly poly”, “Day by day”, “Cry cry” зэрэг шилдэг уран бүтээлээрээ энэ өдөр шүтэн бишрэгчдэдээ бэлэг барих аж. Иймд дэлхийн хэмжээний поп одод болох “T-ara” хамтлагийнхны уран бүтээл, амьдралын замналын талаар зарим мэдээллийг хүргэе.
2025-08-22
Хаягдал усны стандартыг шинэчлэн баталж, үйлдвэрүүдэд шаардлага хүргүүлэв
Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаас нийлүүлж буй хаягдал усны стандартыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монголын мянганы сорилтын сан болон УСУГ, Усны газраас аж ахуйн нэгжүүдийг урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулахыг уриалахын зэрэгцээ хэрэгжилтийг нь хангах шаардлага тавьж байна.
2025-08-22
Өнгөрсөн онд 4463 хос гэрлэлтээ цуцлуулжээ
Гэр бүлийн тухай хуулиар өнгөрсөн онд 6520 хэрэг хянан шийдвэрлэсний 4463 нь гэрлэлт цуцлах ажиллагаа байсныг салбарын яамнаас өчигдөр мэдээлэв. Тэдний 70 хувь нь хүүхэдтэй хосууд байсан аж.
2025-08-22
"Робокон" тэмцээнийг үнэгүй үзэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо. Уг тэмцээн наймдугаар сарын 22-носс 26-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдана.
2025-08-22
Сингапурын Гадаад болон дотоод хэргийн Төрийн ахлах сайд айлчилж байна
Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд Сим Анн манай улсад айлчилж байна. УИХ дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин өчигдөр түүнийг хүлээн авч уулзсан байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Сингапур нь Зүүн өмнөд Ази дахь манай чухал түнш бөгөөд уг бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон.
2025-08-22
Хичээлийн шинэ жилээр хүний эрхийн талаар таниулахыг уриаллаа
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос их, дээд болон ерөнхий боловсролын сургууль (ЕБС), мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад энэ хичээлийн жилийн эхний өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын байгууллагад уриалжээ.
2025-08-22
Аялал жуулчлалынхан Арьяабалын хийдээс ариун цэврийн байгууламж “нэхэж” байна
Монгол Улсад хоёрхон байдаг бясалгалын сүмийн нэг болох Арьяабалын хийдийн жорлон гадаадын жуулчдыг “үргээж”, тэднийг дагалдан яваа хөтөч, тайлбарлагчдыг нүүр хийх газаргүй болгож байна. Монголын нийслэлд ирсэн жуулчид Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Зуун ламын агуй, Арьяабалын хийд, Мэлхий хад гэсэн үндсэн маршрутаар явж, манай орны үзэсгэлэнт байгаль, шашин соёлын дурсгалт газартай танилцдаг юм.
2025-08-22
Морьт харвааны адууг хулгайлсан хүмүүсийг дахиж шалгуулахаар болжээ
Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарч, олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарлыг татаж байсан билээ. Уг хэргийг морьт харваач залуу тэргүүтэй таван хүн үйлдсэнийг цагдаагийнхан илрүүлэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгаж буй. Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12-3.2 дахь хэсгийн мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн гэх заалтыг үндэслэн яллагдагчаар тооцсон бөгөөд тухайн үед нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шүүх авч байв.
2025-08-22
Монголын баг “Robot Challenge 2025”-аас 18 медаль хүртлээ
Дэлхийн 42 орны 5000 гаруй тамирчид өрсөлдсөн олон улсын “Robot Challenge 2025” тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртэн, багийн нийлбэр дүнгээр өмнөх амжилтаа ахиулж 3 дугаар байранд шалгарлаа.
2025-08-21