Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Математикийн олон улсын “VIMC-2025” олимпиадаас Монголын баг цом гардлаа

Математикийн бага, дунд ангиллын олон улсын олимпиадаас Монголын баг олон медаль зүүж, цом хүртсэн сайхан мэдээтэй. Тодруулбал, Вьeтнам улсын Да Нанг хотноо энэ сарын 14-18-нд зохион байгуулсан математикийн “VIMC-2025” олимпиадад манай улсаас нийт 32 сурагч оролцож, олон орны хүүхдүүдтэй өрсөлдөн, хувийн төрөлд есөн мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ.
2025-08-20

ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний хичээл долоо хоногт хоёр цаг орно

2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Англи хэлний нэмэлт хөтөлбөрийн сурах бичигт монгол ахуй, соёлтой холбоотой агуулгаар баяжуулан тохируулга хийж, хэвлэж хүүхдийн тоогоор нийлүүлэхэд бэлэн болжээ. 
2025-08-20

Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см нэмэгджээ

Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см нэмэгджээ
2025-08-20

“Азын” дугаараар ашиг олсон гэх ЗТХЯ-ны мэргэжилтэнд оноосон торгох ялыг хэвээр нь үлдээлээ

Автомашины “азын” гэгдэх ижил тоо, цифртэй дугаарыг албан тушаалаа ашиглаж бусдад худалдан борлуулсан хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны мэргэжилтэн асан Б.Эрдэнэтуяа, дугаарын ченж Н.Дөлгөөн нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчидтэйгөө хамтарч гаргасан гомдлын дагуу өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүү¬ хэд хянан хэлэлцлээ.
2025-08-20

Хээрийн бүсийн доройтсон бэлчээрийг нөхөн сэргээж байна

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн явцтай газар дээр нь танилцахаар олон улсын мэргэжилтнүүд иржээ. Тодруулбал, НҮБ, Байгаль хамгааллын олон улсын холбоо, Дэлхийн газрын тогтвортой менежментийн олон улсын сүлжээ зэрэг байгууллагын 20 гаруй төлөөлөгч энэ сарын 18-24-нд манай орны хээрийн бүсэд ажиллана.
2025-08-20

Ц.Мөнхтуяаг эгүүлэн татах саналыг АН-ын зарим гишүүн гаргана гэв

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяаг эгүүлэн татах саналыг удахгүй болох Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурлын үеэр гаргахаа АН-ын гишүүн Ж.Отгонбаяр мэдэгдэж, цөөнгүй хүн дэмжихээ илэрхийлжээ. Ц.Мөнхтуяа АН-аас жагсаалтаар парламентад сонгогдсон юм. Багш мэргэжилтэй тэрбээр боловсролын салбарынхны эрх ашгийг төлөөлж ажиллахаа тунхагладаг.
2025-08-20

"Жил бүр отрядад 3000 гаруй хүнийг устгаж байв" хэмээн баримтад тэмдэглэжээ

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас Япон ЗХУ-ын эсрэг биологийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байсан талаарх баримтуудыг дэлгэжээ
2025-08-20

Улирлын томууны 300 мянган хүн тун вакцин худалдан авчээ

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд ханиад, томуу ч дагаад нэмэгддэг. Манай улс жил бүр томууны улирлыг угтуулж, уг өвчний эсрэг дархлаажуулалтыг үндэсний хэмжээнд өрнүүлдэг билээ.
2025-08-20

Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажлын явц 50 хувьтай байна

Хархорины гүүрнээс 32 дугаар байр хүртэлх хэсэгт явган хүний замын ажилд ашиглаж буй чулууг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт байрлалтай “Үүдэнчулуу” ХХК-иас авч, суурилуулж байгаа аж. Нийт 3500 ам.метр чулуу авсан. Өнөөдрийн байдлаар 3490 ам.метр чулуугаар явган хүний замыг хийж дуусгажээ. Уг чулуун замыг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр дөрвөн метр өргөн хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг ч хийж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ.
2025-08-20

ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн хэргийг дахиад шүүхэд шилжүүлэв

Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дахиад шилжүүллээ. Тэрбээр эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг “шантаажилж” хахууль авсан хэрэгт холбогдсон билээ.
2025-08-20

Н.Баярхүү чансаа өндөр сэтгүүлд бие даасан өгүүллээ хэвлүүлсэн Монголын анхны археологич болжээ

МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн дэргэдэх Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаач Н.Баярхүү археологийн салбарт чансаа өндөртэйд тооцогддог сэтгүүлүүдийн нэг “Journal of archaeological science: reports”-д бие даасан судалгааны өгүүллээ хэвлүүлжээ. Хяналт, шалгуур өндөртэй тус сэтгүүлд археологичид ихэвчлэн хамтарсан буюу олон зохиогчтой өгүүллээ хэвлүүлдэг гэнэ. Харин Н.Баярхүү эл сэтгүүлд бие даасан өгүүллээ хэвлүүлсэн Монголын анхны археологич болсныг МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, доктор, дэд профессор Ц.Төрбат хуваалцлаа.
2025-08-20

“УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалтын санал асуух нь буруу”

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас Ерөнхий сайд Г.Занданшатарт Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай холбоотой асуулга тавьсан байна. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг тэрбээр асуусан аж.
2025-08-20

Улсын аялал жуулчлалын бүсийг тодорхойлно

2023 онд шинэчлэн баталсан, Аялал жуулчлалын тухай хуульд “Аялал жуулчлалын бүсийг улсын, орон нутгийнх гэж ангилж тогтооно” хэмээн заасны дагуу улсын аялал жуулчлалын бүсийг тодорхойлох ажил үргэлжилж байна. Үүнийг ССАЖЗЯ-ны захиалгаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийнхэн хамтран гүйцэтгэж буй аж.
2025-08-20

Ахиу хэмжээний бороо орно

Үүлэрхэг. Ахиу хэмжээний бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
2025-08-20

“Дижитал детокс” үйлчилгээний эрэлт эрчимтэй өсөж байна

Ухаалаг утас, компьютер, интернэтээс тодорхой хугацаанд бүрэн татгалзаж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндээ сэргээхэд чиглэсэн “digital detox retreat” үйлчилгээний эрэлт дэлхий даяар нэмэгдэж байна. Үүнд ихэвчлэн хотын стресс, бухимдал, технологийн хэт хэрэглээндавтаж, ядаргаанд орсон, нойргүйдэлтэй, дундаас дээш орлоготой хүмүүс түгээмэл хамрагддаг гэнэ.
2025-08-19

Цэцэрлэгийн хүүхдээс шээс, цагаан хорхойн шинжилгээ авахгүй

Энэ хичээлийн жилд улсын хэмжээний цэцэрлэгүүдэд 280 орчим мянган хүүхэд хамрагдах төлөвтэй. Тэд бүгд шээс, цагаан хорхойн шинжилгээнд хамрагдаж байж “алба”-ндаа элсдэг журамтай байв. Тэгвэл өнөө жилээс салбарын сайдын холбогдох тушаалаар цэцэрлэгийн хүүхдүүдээс шээс болон шимэгч хорхойн өндөг илрүүлэгч шинжилгээг авахыг хоригложээ. Жил бүрийн намар дүүргүүдийн эмнэлгүүд болон хувийн лабораториудад урт дараалалүүсгэдэгбайсныг ийнхүү болиулсан байна.
2025-08-19

Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Азийн хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн захирлууд болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
2025-08-19

Уураар халдаг дулааны 20 зуухыг шинэчилнэ

Улаанбаатар хотын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ.
2025-08-19