Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нэгдүгээр сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх нь

Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас өнгөрсөн арванхоёрдугаар сард тохиосон хүйтэн өдрүүдийн тоо болон хур тунадасны хэмжээг танилцууллаа. -30 хэмээс хүйтэн өдөр Завхан аймгийн Отгон, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Ренчинхлүмбэ, Цагаан-Үүр сумд 20оос олон тохиожээ. Тэгвэл Увс аймгийн Тэс, Завханы Баянтэс, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Алтанбулаг, Улаанбаатарын Багануур, Буянт-Ухаа ор­ чимд ийм өдөр 15-19, бусад нутгаар 1-10 хоног үргэлжилсэн байна.
2026-01-07

Нэн ховор амьтан хууль бусаар агнасан 7 хэрэг бүртгэгджээ

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албанаас жил бүр зохион байгуулдаг хууль бусаар ховор, нэн ховор зэрлэг амьтан агнах, ургамал бэлтгэх, тэдгээрийг хил дамнан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой “Аянга-2025” олон улсын тусгай арга хэмжээг Монгол Улсад Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Экологийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж байна.
2026-01-07

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан 10 тохиолдол нэмж, бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгдсэн. Эмнэлэгт 44 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 28 хүн, хөдөө орон нутагт  16  хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 35 хүн байгаа юм байна.
2026-01-07

БЗД-т таван ханатай айлын гэрийн доороос булаг ундарчээ

БЗД-ийн 10 дугаар хороонд гэр, хашаа усанд автсан гэсэн дуудлага ОБГ-т 12:40 цагт иржээ. Иргэн Г-ийн 5 ханатай гэрийн доороос булаг ундарч гэр болон хашаа усанд автсан байсныг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан тухайн иргэний гэрийг буулган аюулгүй газарт зөөвөрлөн барьж, ундарсан усыг мото помпоор ашиглан соруулж, шуудуу татаж урсгасан байна. "Howo" загварын автомашинаар 3 удаа шороо буулган далан босгож аюулгүй болгожээ. 
2026-01-07

Гурван сар хүлээгдсэн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож эхэллээ

14 996 даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгож эхэллээ. Тодруулбал, 2025 онд эл тэтгэмжид 162 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан ч энэ нь аравдугаар сарын эхэн гэхэд дууссан тул 10-12 дугаар сард тэтгэмж авах ёстой 15 мянга орчим иргэнд олгох 45 тэрбум төгрөгийн санхүүжилтэд хүлээлт үүссэн аж. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв батлагдсан бөгөөд ажилгүйдлийн даатгалын санд 190 тэрбум төгрөг ногдоод буй. Үүний дагуу өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтээ өгсөн иргэдийн тэтгэмжийг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд шилжүүлжээ.
2026-01-07

ШҮҮХ: Жирэмсэн эмэгтэйг, 4 настай охинтой нь хөнөөсөн М.Б-г хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн М.Б-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж үзлээ" гэлээ.
2026-01-07

О.Сийлэгмааг ажлаас нь чөлөөлжээ

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг салбарын яамны Ёс зүйн хорооноос гаргажээ. Тэрбээр 2024 оны найм­дугаар сард уг албан тушаалд томилогдсон юм. Үү­нээс өмнө БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан аж.
2026-01-07

“Olloo”-д мэдээ, контент нийлүүлж “цалин” авч болно

“Olloo” аппликэйшнийг нэвтрүүлснээ өчигдөр танилцууллаа. “Алганд багтаасан Монгол” уриатай “Olloo” аппликэйшн нь хэ­рэглэгчдэд зориулсан мэдээ, мэдээлэл, үнэ­­­­гүй зар, цахим худалдааны төвүүдийг нэг дор төвлөрүүлсэн цогц платформ гэдгээ­рээ онцлог болсон гэв. Мөн тус аппликэйшн нь оноо цуглуулах системийг нэвтрүүлж, хэ­­рэглэгчдэд илүү ашигтай шийдэл санал болгож буйг танилцуулгын үеэр дурдлаа.
2026-01-06

Хөнгөлөлттэй эм борлуулах үүргээ биелүүлээгүй 242 эмийн сангийн нэрийг зарлалаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан 2025 онд гэрээ бай­­гуулсан эмийн сангуудынхаа биелэлтийг дүгнэсэн тайлангаа өчигдөр танилцуул­лаа. Тус газрынхан өнгөрсөн жил 1548 эмийн сантай гэрээ байгуулж, даатгуу­лагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүл­сэн байна. Гэвч нэр бүхий эмийн сангууд гэ­­­рээнд заасан үүргээ мөрдөөгүй, хан­галтгүй үнэлүүлсэн аж. Тодруулбал, зөрчилтэй 242 эмийн санд улсын байцаагч хугацаатай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд үүний хариуг үндэслэн тэдний гэрээг үргэлжлүүлэх, эсэхийг шийдэ­хээр болжээ. Ямартай ч 114 эмийн сангийн гэрээг хэрхэх нь тодорхойгүй, 128-ынх нь гэ­рээг дуусгавар болгож буйг ЭМДЕГ-аас нэрсийн хамт зарласан юм.
2026-01-06

2026 онд заавал очих газраар Орхоны хөндийг нэрлэв

CNN агентлаг 2026 онд заавал зочлох ёстой дэлхийн шилдэг аяллын чиг­­лэлүүдийг танилцуулж, манай орноос Орхоны хөндийн дурсгалт газрыг онцлон нэрлэв. Ингэхдээ Орхоны хөндийг орчин үеийн хотжилтын өвчин, ажлын ачаалал, тасралтгүй дуу чимээ, цахим орчны хамаарлаас бүрэн ангижирч, жинхэнэ утгаараа амар амгаланг мэдрэх боломжтой, дэлхий дээрх цөөн бүс нутгийн нэг хэмээн тодорхойлсон юм. Жуулчид тус бүс нутгийг зорин очсоноор ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүрт­­гэгдсэн түүхэн дурсгалуудтай танилцахын зэрэгцээ үндэсний бөхийн барилдаан үзэж, морь унан, цэлмэг тэнгэрийн дор оддыг ажиглах боломжтойг ч мөн онцолжээ. Түүнчлэн тус агентлагийнхан манай орны аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тогт­вортой тэлж, байгаль, түүх, соёлын өвийг хослуулсан өвөрмөц давуу талаараа олон улсын анхаарлыг татаж буйг дурдсан байна.
2026-01-06

2026 оныг эдийн засгийн "нүдээр" тольдох нь

2025 онд алт түүхэн дээд ханшаа 45 удаа эвдэж, унц нь анх удаагаа 4500 ам.доллар болов. Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ таван их наяд ам.долларт хүрэн их гүрнүүдийн дараа эрэм­бэлэгдэх томоохон, бие даасан эдийн засаг болж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн дахиныг худалдааны саад бэрхшээлд оруулсан “Тарифын дайн” өдөөснөөс эхлээд олон улсад тун бужигнаантай жил өнгөрлөө. Харин манай улсын “саалийн үнээ” болох нүүрсний үнэ тогтмол унаснаар татварын ор­лого оны эцэст 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн ч зэсийн баяжмалын экспорт таван тэрбум ам.долларт хүрснээр чу­луун нүүрснийхийг давж, “аминд оров”. Түүнч­лэн дотоодын инфляцын түвшин 8-9 хувийн хооронд хэлбэлзэж, Төвбанк бодлогын хүүгээ 12 хувьд хэвээр хадгалсан юм.
2026-01-06

Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 20218 нэгж талбар өртөөд буй. Тодруулбал дэд төвүүдийн газар чөлөөлөх зургаан ажил, үер халиа тошингийн эрсдэлтэй бүсэд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гурван ажил, барилга байгууламжийн 46, авто зам, замын байгууламжийн 43, инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн газрыг чөлөөлөх 23 нийт 124 төсөл хөтөлбөрийг тус тус тусгаж газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ.
2026-01-06

АНУ-ын таван мужид үерийн сэрэмжлүүлэг зарлав

Албаныхны урьдчилсан дүгнэлтээр байгалийн гамшгийн улмаас орон сууц, зам гүүр, дэд бүтцэд их хэмжээний хохирол учирч, сэргээн засварлах ажилд хэдэн сая ам.долларын зардал шаардаж болзошгүй аж. Харин цаг уурын байгууллагынхан ирэх ням гаргийг хүртэл цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжлэх эрсдэлтэй тул нам дор газар оршин суудаг иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэжээ.
2026-01-06

Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барина. Таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийнэ. Харин авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө.
2026-01-06

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 114 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт уржигдар нийт 1869 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 729 нь зөрчлийн, 90 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл аж. Мөн гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн гурван хэргийг нөхөн илрүүлсэн гэнэ. Түүнчлэн хүний биед халдах, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 114, хулгайлах 31, эрүүлжүүлсэн 152, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдсэн байна.
2026-01-06

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын иирүүлсэн мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар олонн жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2026-01-06

Жирэмсэн ээж, 3-4 настай охидын аминд халдсан хэрэгт 48 настай хөршийг нь шалгаж байна

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг Дунд Дарь-Эхийн гудамжны нэгэн хашаанд амьдардаг айл руу хутгаар зэвсэглэсэн гэмт этгээд халджээ. Гэрийн эзэн гадагшаа гарч, найман сартай хөл хүнд эмэгтэй 3-4 настай хоёр охины хамт байх үед нь энэ явдал болсон бөгөөд дөрвөн настай охин, ээжийнхээ хамт газар дээрээ нас барсан аж. Гурван настай охины биеийн байдал хүнд, Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй юм. Цагдаагийн байгууллагад энэ гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийг энэ сарын 4-ний 23.00 цагийн үед гэрийн эзэн нь өгснөөр цагдаа нар хэргийн газарт очиж ажилласан байна. Уг хэрэгт холбогдуулж тухайн айлын хөрш 48 настай Б гэх хүнийг сэжиглэн шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв. 
2026-01-06

Увс аймгийн Малчин сумд менингококкийн халдвар бүртгэгдэж, ойрын хавьтлын 36 хүнийг шинжилгээнд хамрууллаа

Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдийн дархлаа суларч, хурц халдварт өвчинд өртөх нь нэмэгддэг аж. Үүний нэг нь цахилгаан менингит буюу менингококк юм. Тэгвэл Увсын Малчин сумд энэ сарын 3-нд уг өвчний халдвар бүртгэгдсэнийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Өвчтөн таван настай бөгөөд лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан байна. Биеийн байдал нь өдгөө хүнд, хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгээс томилсон шуурхай баг Малчин сумд ажиллан, ойрын хавьтлын 36 хүнийг илрүүлэн, шинжилгээнд хамруулаад буйгаа хэлсэн. Мөн Цалгар багийн 11 өрхийн 45 хүнд менингитийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. 
2026-01-06