Өсвөр насны хөвгүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай
Хүүхдийн өсвөр нас бол бие махбод болон сэтгэл зүйн хувьд эрчимтэй өөрчлөгддөгчухал үе нь юм. Тэр дундаа хөвгүүдийн биед олон өөрчлөлт илэрдэг бөгөөд түүнд хэрхэн дасан зохицож, эрүүл мэндийг нь хамгаалах талаар Улсын гуравдугаар төв эмнэлгээс дараах зөвлөмжийг хүргэжбайна.
2026-05-05
“Улаанбаатар марафон”-оор шоудахаа боль
Дэлхийн томоохон хотууд өөрийн нэрийн хуудас болсон марафоноор дамжуулан спортын соёл, зохион байгуулалтын чадамж, улсынхаа нэр хүндийг олон улсад тунхагладаг. Уг нь манай хотын байршил буюу далайн түвшнээс дээш 1350 метрийн өндөрлөг цэг нь дэлхийн шилдэг гүйгчдийн тэсвэр хатуужлыг сорих томоохон шалгуур, сонирхолтой талбар болдог аж.
2026-05-05
Илрүүлэх эздээ хүлээсээр буй их онгон
Оросын “РИА Новости” агентлаг манай түүх, эзэн Чингис хааны талаар нэгөгүүлэлолны сонорт хүргэснийгсонирхуулъя. Голнь их хааны маань шарилонгоны тухай юм. Сергей Проскурин гэдэгхүн бичжээ. Чингисийн шарилыголон зуун жилхайжбуйгбид мэдэх бөгөөд түүнийгбитгий олдоосой, нууцыг хадгалсаар байгаасай гэх хүн бидний дотор улам бүр олширсоор байгаа билээ.
2026-05-05
Байгаль орчинд хохирол учруулсан иргэдийг 253.3 сая төгрөгөөр торголоо
Байгаль орчны салбарынхан энэ оны эхний дөрвөн сард иргэдээс ирүүлсэн 210 гомдол, мэдээллийг шалган, шийдвэрлэжээ. Эдгээрээс 164-ийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, зөрчлийн шинжтэй 13 асуудалд хэрэг нээсэн аж. Харин гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг харьяалах байгууллагад шилжүүлсэн гэнэ. Одоогоор 20 гомдол, мэдээллийг шалгаж буй юм.
2026-05-05
Төрөлт 5.7 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2025 онд нийт 56.2 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оноос 5.7 хувиар буурчээ. Төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК) нь нэг эмэгтэйн нөхөн үржихүйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт бөгөөд 2025 оны байдлаар 2.4 байна
2026-05-05
Нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал муу, ногоо цухуйгаагүй байна
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Монгол орны бэлчээрийн ургамлын ургалтад өнгөрсөн сарын 20-30-нд дүн шижнилгээ хийснээ өчигдөр танилцууллаа. Судалгаагаар нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал маш муу, өвс, ногоо цухуйгаагүй байгаа аж. Түүнчлэн 40 гаруй хувьд нь буюу Дундговь, Сүхбаатар аймгийн нийт, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтийн зарим, Төв, Дорноговийн цөөн сумын нутгаар ургамал муу гарчээ.
2026-05-05
“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11:05 цагт Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Ц.Идэрбат, М.Сарнай, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Д.Рэгдэл, Ч.Ундрам, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, О.Номинчимэг нарын буюу 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.
2026-05-05
Эдийн засаг 2027-2029 онд 5.8-6.3 хувиар өсөх төлөвтэй гэжээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Манай улсын ДНБ ирэх онд 5.8, 2028 онд зургаа, 2029 онд ойролцоогоор 6.3 хувиар өсөх төлөвтэйг Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулав.
2026-05-05
16 багт нийт 100 га талбайд тэжээл тарина
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өчигдөр аймгуудын Засаг дарга нартай уулзан “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
2026-05-05
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замчдын байр орчимд хотын дарга болон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох албаныхан ажиллалаа. Тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгоно. Мөн барилгын хажуугийн тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-05-05
Математикийн 60 “настай” таамаглалд шинэ шийдэл олжээ
Хиймэл оюунд суурилсан систем Унгарын нэрт математикч Паул Эрдөшийн дэвшүүлсэн таамаглалд шинэ шийдэл санал болгов. Тодруулбал, 23 настай судлаач Лиам Прайс 60 жилийн турш шийдэгдээгүй байсан энэхүү онолын таамаглалын талаарх өгөгдлийг хиймэл оюуны GPT-5.4 загварт оруулж, гарсан хариултад нь тулгуурлан боломжит шийдлийг боловсруулсан аж.
2026-05-05
“Монгол ньюс”-ийнхэн салбарын дээд шагнал хүртлээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Монгол ньюс”-ийнхэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээд шагналаар шагнууллаа. 30 жилийн түүхтэй, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины тоймч Ч.Болортуяа, О.Бат-Ундрах нарыг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, сэтгүүлч С.Цэрэндулам “Ган үзэгтэн” болов
2026-05-05
Нисэх загварын Дэлхийн цомын тэмцээнээс манай тамирчид алт, хүрэл медаль хүртжээ
ДАШТ-ий өмнөх хамгийн том сорилго болох “Австралийн цом-2026” тэмцээнд манай хоёр тамирчин алт, хүрэл медаль хүртэж, бахархам амжилт гаргав. Тодруулбал, Дэлхийн цомын тэмцээний уран нислэгийн F2B ангиллын өсвөр үеийн төрөлд “Зуун билэг” клубийн тамирчин Б.Баясгалан тэргүүлж, АНУ-ын тамирчин Эберенз Ангстром удаалсан бол гуравдугаар байрт манай тамирчин Д.Тэмүүжин шалгарчээ.
2026-05-05