Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Угаарын хийд 153 иргэн хорджээ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд  хоёрдугаар сарын 3-16-ны хооронд  153 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. 
2026-02-24

“Хангай констракшн”-ы захирал С.Гал-Эрдэнэ цагдаад хахууль өгсөн хэргийг дахин шүүхэд шилжүүллээ

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэр­гүү­лэгчээр ажиллаж байсан “Хангай конст­ракшн” ХХК-ийн захирал С.Гал-Эрдэнэ цаг­даа­гийн ажил­танд хахууль өгсөн гэх хэ­рэгт прокурор ял­лах дүг­нэлт үйлдэн да­хин Баян­гол, Хан-Уул, Сон­ги­но­хайр­хан дүүр­гийн эрүү­гийн хэргийн ан­хан ша­т­ны тойр­гийн шүү­хэд шилжүүллээ.
2026-02-24

Үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх агуулгыг сурах бичигт тусгах нь

Боловсролын яамнынхан ерөнхий боловсролын сургуулийн бо­лон цахим орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэл­тээс урьд­чи­лан сэргийлэх урт хугацааны “Аюулгүй сүлжээ” үн­дэсний хө­төл­бөр хэрэгжүүлэх болсноо зарлалаа. 10 жи­лийн хугацаанд х­э­рэг­жүү­лэх уг хөтөлбөр нь хүүхэд бүрийг эрүүл, аюул­гүй, хүнд­лэл дүү­рэн орчинд суралцах нөхцөл бүр­дүүлнэ гэд­гийг Боловс­ро­лын сайд П.На­ранбаяр онцолсон.
2026-02-24

63 242 төгрөгийн ногдол ашиг тараах нь

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргав. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
2026-02-23

Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлга болов

Билгийн тооллын XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн морин цагт буюу аргын тооллын 2026 оны хоёрдугаар сарын 22-ны 11.40 цагт Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлга боллоо.
2026-02-23

37 253 эрэгтэйг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулжээ

Эрүүл мэндийн сайд 21 аймагт ажиллах томилолтынхоо хүрээнд Дорноговьд ажиллав. Хотоос 700 гаруй км-т орших тус аймаг Замын-Үүд сумаар Эрээнтэй хиллэдгээрээ онцлогтой. Газар зүйн энэхүү онцлог нь ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар Нэгдсэн эмнэлгийн дарга нь онцолжээ. Тухайлбал, зам тээврийн осол гэмтэл, бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр аж.
2026-02-23

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

24-ний өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
2026-02-23

Дундаж наслалтын зөрүүг багасгах талаар санал солилцлоо

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендерийн үндэсний хорооныхон хамтран эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар санал солилцлоо. Уулзалтад яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул тэргүүтэй албаныхан, хороог төлөөлж Ажлын албаны дарга А.Адилбиш, шинжээчид оролцож, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан чиг үүргийн 2025 оны хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлтийг танилцуулав. Тус хуульд салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлал нэмж тусгах шаардлагатай гэж албаныхан үзжээ.
2026-02-23

“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг гуравдугаар сарын 5-наас толилуулна

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахаар ажиллаж байна.
2026-02-23

“ByteDance” корпорац оюуны өмчийн маргааны улмаас шинэ технологио хязгаарлалаа

БНХАУ-ын “ByteDance” корпорацын хөгжүүлсэн хиймэл оюунд суурилсан “Seedance” технологиор бүтээсэн бодит мэт дүрслэлүүд цахим орчинд эрчимтэй тархаж, зохиогчийн эрхийн томоохон маргаан дагуулаад байна. Үүнтэй холбогдуулан “Disney” компаниас “ByteDance”-д албан бичиг хүргүүлж, “Marvel” болон “Оддын дайн” цувралын баатруудыг зөвшөөрөлгүй ашигласан, оюуны өмчийг хууль бусаар эзэмшсэн хэмээн буруутгав. Тухайлбал, уг платформын тусламжтай үүсгэсэн “Хүн аалз”, “Ахмад Америк” нарын Нью-Йорк хотын гудамжинд тулалдаж буй бичлэг олны анхаарлыг ихэд татаад буй билээ.
2026-02-23

Хөвсгөл нуур, Хар зүрх уулыг төрийн тахилгатай болголоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэв. Морин жил Монгол оронд их өөрчлөлт авчирдаг учраас энэ онд ч цог хийморь дүүрэн, хөгжил дэвшилд хөтөлнө хэмээн бэлгэшээж буйгаа илэрхийлсэн байна.
2026-02-23

Францын баруун хэсэгт үерийн улмаас улаан түвшний сэрэмжлүүлэг зарлалаа

Францын баруун хэсэгт энэ сарын 18наас хойш үргэлжлэн орсон аадар борооны улмаас байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэж, цаг уурын байгууллагаас улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаад байна. Тус улсын Сарте болон Мэйн гол эргээсээ хальж, ойр орчмын суурин газрууд нь усанд автсантай холбогдуулан орон нутгийн захиргаанаас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч эхэлжээ. Тодруулбал, Мэн-этЛуар мужийн 1000 орчим оршин суугчтай Шеффес-сюр-Сарт тосгоныг энэ сарын 20нд бүрэн нүүлгэн шилжүүлсэн бөгөөд голын усны түвшин цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй гэнэ. 
2026-02-23

Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.16-2026.02.23/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  20 иргэний амь насыг авран хамгаалж, 28 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа.
2026-02-23

“Юнивишн”-ээс кино хулгайлсан хүмүүсийн гэм бурууг дэнслүүлнэ

Монгол Улсад цахим технологи хөгжиж, үүрэн холбооны сүлжээнд суурилсан “Ай пи ти ви” (IPTV)-гийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд ч олширсон. Гэвч тэдний ашигладаг платформын хамгаалалтын системийн сул талыг ашиглан эвдэж, бусдын оюуны өмч болох кино, контентыг нь хуулбарлан цахим орчинд байршуулсан нэг бус хэрэг гараад байна.
2026-02-23

“Эрдэнэт үйлдвэр”-ийн сүүлийн нэг жилийн олборлолт, боловсруулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв

“Эрдэнэт үйлдвэр”-ийн сүүлийн нэг жилийн олборлолт, боловсруулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв
2026-02-23

Танилц: Томоохон зах худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх хуваарь

Сар шинийн баяртай холбоотойгоор нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвүүд амарсан. Тэгвэл өнөөдрөөс ихэнх зах, худалдааны төвүүд ажиллаж эхэлж байгаа юм. Харин дараах зах, худалдааны төвүүд хоёрдугаар сарын 24, 25, 26, 27-ноос ажиллах хуваарьтай байна.
2026-02-23

Баярын өдрүүдэд зам, тээврийн ослын улмаас 19 иргэн гэмтэж, гурван хүн нас баржээ

Шинийн 1, 2-нд цаг агаар тогтуун сайхан байсан бол 3-ны оройноос эхлэн баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа хаагдав. Тодруулбал, хоёрдугаар сарын 20-нд Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан аймагт цас орж, зарим газарт халтиргаа гулгаа үүсжээ. Хүчтэй цасан шуурганы улмаас Солонготын даваа хаагдсан бол Төв аймгийн 124-ийн даваанд халтиргаа гулгаа үүсэж, Жаргалантын тойрогт зам, тээврийн ноцтой осол гарсны улмаас Дархан, Зүүнхараа чиглэлээс ирэх хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.
2026-02-23

Манай Д.Сайнбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн, Б.Энхцэцэг “Алтангадас” одон хүртлээ

Салбар салбарын олон хүн гавьяат цолоор энгэрээ мялаасны дотор үндэсний бөхийн улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэн багтжээ. Мөн сэтгүүл зүй, тэр дундаа нэгэн үе “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах албанд сэтгүүлч, тоймчоор ажиллаж асан, МСНЭ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Сайнбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн, манай сонины Улс төрийн албаны сэтгүүлч, тоймч асан, эдүгээ ub.life сайтын тоймч Б.Энхцэцэг “Алтангадас” одон хүртлээ. Тэд олон жил ажиллаж буй туршлагатай, чадварлаг сэтгүүлчид билээ. 
2026-02-23