Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрч лөлт оруулах тухай тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг уржигдар нийслэлийн ИТХын ээлжит бус XIII хуралдаанаар хийсэн бол хоёр дахийг нь ирэх даваа гарагт хэлэлцэх нь. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва төслийг танилцуулахдаа “Нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг суурь үйлчилгээний зардалд нөлөөлж байгаа учраас шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх хэрэгтэй болсон. Мөн 2006-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хү рээнд 280 мянган тонн хагас коксжсон, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлшний мидлинг худалдан авч хэрэглэгчид нийлүүлэх шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэх хэрэгцээ байна. Төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдэл анхны төсөөллөөс өөрчлөгдсөн. Тиймээс төсвийн орлого санхүү жилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөх цөл байдалд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай” хэмээв.
Нийслэлийн төсвөөр 2025-2026 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг 49.3 тэрбум төгрөгөөр бууруулж, Орон нутгийн хөгжлийн сангаас сан хүүжих дүнг 2.9, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг 30.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр Ү.Оюунзул зэрэг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч 2026 оны төсвийг өнгөрсөн гуравдугаар сарын эхээр тодотгосон атлаа дахиад гурван сарын дараа нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь ямар учиртай, зорилго нь юу болох талаар асуув. Үүнд хотын мээр “COP17”-г зохион байгуулахтай холбоотойгоор нийслэлийн төсвийг гуравдугаар сард тодотгосон. Харин энэ удаагийн тодотголоор өвөлжилтийн бэлтгэл хангах, түлш бэлтгэх, шатахууны үнийн өсөлттэй холбоотой нэмэгдсэн нийтийн тээвэр, хот тохижилтын зардлыг ахин тооцох шаардлага үүсээд байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулиар тавдугаар сарын 31-ний дотор гэрээг байгуулаагүй хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилт буцаан татагдсаныг нэн шаардлагатай, тулгамдсан асуудалдаа дахин хуваарилсан” гэж хариулав.
Хугацаандаа гэрээ байгуулаагүй, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний зардлыг 443.2 тэрбум төгрөгөөр бууруулсан ч ажлын гүйцэтгэлтэй уялдуулан уг зардлыг 25.3 тэрбум, урсгал зардлыг 404, орон нутгийн сангийн зардлыг 52.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Г.Сансар