Жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд үзүүлэх нийгмийн дэмжлэг, халамжийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай таних тэмдгийг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Уг таних тэмдгийг харьяа өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэ төлбөргүй авах боломжтой юм.
Ингэснээр нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллага болон олон нийтийн газарт жирэмсэн эмэгтэйчүүдэд суудал тавьж өгөх, дараалал харгалзахгүй үйлчлэх зэрэг нийгмийн эерэг хандлага, соёлыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулахаараа ач холбогдолтой.
Э.Сонор