Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-01-12
19 байршилд нийтийн бие засах газар ажиллаж байна
Улаанбаатар хотод иргэд, зорчигч олноор төвлөрсөн байршил дахь нийтийн бие засах газрууд, мөн ажиллах цагийн хуваарийнх нь талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Шуурхай үйлчилгээний албаны дарга Г.Оргилбаатараас тодрууллаа.
2023-01-11
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг Хангарди одонгоор шагнав
Монгол Улс 1991 онд Дэлхийн банк группийн гишүүнээр элсэж, дэд бүтцийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, олон бүтээн байгуулалтыг цогцлоосон. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нь Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
2023-01-11
Налайх дүүрэгт 45 камер шинээр суурилуулжээ
Камерыг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй 15 байршилд, Буян Налайхын уулзвараас цагдаагийн хэлтэс хүртэл төв зам дагуу 8 цэг дээр нийт 16 чиглэлийн камер шинээр байршуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
2023-01-11
У.Цогтбаяр: Ерөнхий сайдаа ард түмэнтэйгээ хамт тэмцье гэдэг үг ямар их хэлдэг юм бэ
Ерөнхий сайдаа ард түмэнтэйгээ хамт тэмцье гэдэг үг ямар их хэлдэг юм бэ. Шүгэл үлээж байгаа бол үлээсэн шиг үлээ. Амандаа шүгэлээ зуугаад хамаг чадлаараа үлээ. Өөр юу хүлээж, хүсээд байгаа юм бэ. Үндсэн хуулийн дээр хүний эрх, эрх чөлөө байдаг. Өнөөдөр надад Тагнуул болон Цагдаагийн Ерөнхий газар надад гомдоод 5 удаа мэдүүлэг өгч, хамаатны эгч маань шоронд оруулчихсон. Хэрвээ энэ бүхнийг хийж чадахгүй бол танай намыг татан буулгахын төлөө чадах бүхнээ хийнэ шүү
2023-01-11
Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.8 хувиар өсжээ
Энэ оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.8 хувь өсжээ. Мөн өмнөх долоо хоногоос 0.4 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Тодруулбал, хонины ястай мах, бөөрөнхий сонгино, төмс, нэгдүгээр зэргийг гурилын үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Харин өндөг, үхрийн ястай мах, атар талхны үнэ бага зэрэг буурчээ.
2023-01-11