ШУА-ийн Биологийн хүрээлэнд 317 сая төгрөгийн төхөөрөмж өгчээ
БОАЖЯ болон Ойн газар нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар ногоон технологид шилжих зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажилд Биологийн хүрээлэнгийн судлаачид олон жилийн судалгаан үр дүнд гарсан инновац шингэсэн бүтээгдэхүүнээр хамтран ажиллах боломжтой болох юм.
2023-01-02
Орон сууцны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материал хүлээн авч эхэллээ
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлдэг. Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авдаг болсон.
2023-01-02
Төв аймгийн Заамар сумд эвдэрч орхигдсон 142 га талбайг нөхөн сэргээжээ
Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй 18 аж ахуйн нэгж хамтран дүйцүүлэн хамгааллын хүрээнд эвдэрч орхигдсон 142 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгсөн талаар БОАЖЯ-аас мэдээллээ.
2023-01-02
Улаанбаатарын “Мөнгөн үдэш” цэнгүүний арын албанд цагдаа, онцгойгийнхон ажиллажээ
НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна. Уг арга хэмжээнд залуу хамтлаг, дуучид, бүжигчид хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Хот тохижилтын газрын ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
2023-01-01
Нарийн мэргэжлийн эмч нарыг сэлгэн ажиллууллаа
Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлэг өөрийн хамтын ажиллагаатай орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмч, мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах, ажлын байранд нь чадавхижуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллалаа.
2022-12-31
Улаанбаатарын “Мөнгөн үдэш” баярын цэнгүүн болно
“Lumino”, “Татар”, “Сүнс”, “Gangbay”, “Ice Top”, “S4” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, реппер Nene, Ginjin, Mrs M, Fla, OZ болон “Тоонот” студийн уран бүтээлчидтэй хамт шинэ оноо угтах уу.
2022-12-31
Томоохон зах, худалдааны төвүүд 18.00 хүртэл ажиллана
Арванхоёрдугаар сарын 31 буюу он солигдох баярын өдөр тохиож байна. Айл өрхүүд шинэ жилийн баярын ширээгээ засах, бэлгээ бэлдэхийн тулд томоохон зах, худалдааны төвүүдээр хэрж, энэ бүхнээ цуглуулдаг. Тэгвэл баярын өдрийг тохиолдуулан томоохон зах, худалдааны төвүүд дараах богиносгосон цагийн хуваариар ажиллах юм байна.
2022-12-31