ЭХЭМҮТ-өөс шинэ жилээр хүүхдүүддээ товчин зайтай чихэр бэлэглэхгүй байхыг анхааруулав
Шинэ жилийн баярын эл өдрүүдэд бага насны хүүхдүүдэд бэлэглэх бэлэг дотор товчин зайтай чихэр, тоглоом хийхгүй байхыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг, эхчүүдэд анхаарууллаа. Тодруулбал, шинэ жилийн бэлэг дотор товчин зайтай чихэр, тоглоом ихээр худалдаалагдаж байгаа нь хүүхдийг эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд хүргэж болзошгүй хэмээн үзжээ. Мөн ийм төрлийн бэлэг хүүхдэдээ бэлэглэхгүй байж, чихэргүй тэмдэглэхийг уриалжээ.
2022-12-27
Хүүшийн аманд барьсан хашаа, хайсыг албадан буулгажээ
Богдхан уулын Хүүшийн аманд хашаа хайсыг албадан буулгах ажлыг өнөөдөр хийжээ. Тус хэсэгт Монгол улсын Засгийн газрын Олон нийттэй харилцах мэдээллийн 11-11 төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дугаар 117, Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай бүхий хэсэгт орц, гарц хааж байсан хэсгийг чөлөөлөн туслах зам бүхий хэсгийг нээж ажилласан талаар Богдхан уулын хязгаарлалтын бүст байгаа стандартын бус хашаа хайсыг албадан буулгах ажил үе шаттайгаар үргэлжлүүлэн хийгдэж байна.
2022-12-27
Танин мэдэхүйн цуврал номын нээлт боллоо
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал бичиж, хэвлүүлж өнөөдөр нээлтээ хийлээ.
2022-12-27
Өвөрхангай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нэгдүгээр багийн “Шарга” гэдэг газарт өнөөдөр 06.00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 07:03 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
2022-12-27
Улсын комисс хүлээн аваагүй “UG arena”-д томоохон тэмцээн зохион байгуулж болох уу
Сагсан бөмбөгийн спорт сонирхогчдын баяр талархлыг хүлээсэн, олон улсын стандартад нийцсэн гэх спортын ордон саяхан нээгдэж, одоогоос сар гаруйн өмнө томоохонтэмцээн зохион байгуулсан билээ. Баянгол дүүргийн III хорооны нутагт “Уран ган” төвийн хашаанд барьсан “UG arenа”-д арваннэгдүгээр сарын 10-14-нд сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн тоглолт болсныг уншигчид санаж буй.
2022-12-27