2017 онд хулгайд алдсан түүхэн дурсгалт тогоог олжээ
Алтан овооны энгэрт байсан үүх, соёлын үнэт дурсгал болох хүрэл тогоо 2017 онд хулгайд алдагдсан байдаг. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сарын 26-нд дуусах байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид энэ сарын 21-нд тус тогоог олсон талаар албаныхан мэдээллээ.
2022-12-27
Нийслэлд өдөртөө 16-18 хэм хүйтэн байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна.
2022-12-27
Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартын төслийг хэлэлцэв
Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартын төсөл боловсруулсныг хэлэлцүүлж, санал тусгах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан, үйлчилгээний зураглалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
2022-12-26
ТАНИЛЦ: Мэргэжилийн хяналтын газрын ажлыг дараах яам, байгууллага хариуцна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн. Улмаар хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд руу шилжүүлж байгаа бөгөөд та бүхэн Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан дараах чиглэлүүдээр 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох яамд руу хандаарай.
2022-12-26
Багануурт дүүрэгт 37 см буюу хамгийн зузаан цастай байна
Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Баянхонгор, Дундговь, Дорноговийн хойд, Ховдын өмнөд, Баян-Өлгий, Говь-Алтайн баруун хэсгээр 1.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
2022-12-26
Шаардлага хангаагүй 251 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй, хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, зориулалтын сав баглаа боодолд тавигдах шаардлага хангаагүй, буруу шошголсон хүнс худалдаалсан зөрчлүүд нийтлэг илэрчээ.
2022-12-26