ЦЕГ: Жагсаалд оролцсон иргэдийг баривчилж, саатуулаагүй
Эрүүл мэндийн нэгдсэн төвөөс Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа жагсагчдын эрүүл мэнд, амь настай холбоотойгоор нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийн дагуу 18.30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэгдлийн эмнэлэгт, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн.
2022-12-22
"Монголд зочлох жил 2023" арга хэмжээний календарь батлагдлаа
"Монголд зочлох жил 2023" аялал жуулчлалын жилийн хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлах 22, бүс орон нутгийн шинжтэй жилийн туршид зохион байгуулах 69, нийт 91 эвэнт арга хэмжээг тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар танилцуулж календариа эцэслэв.
2022-12-22
Дээд шүүх гадаадын тагнуултай хамтарсан Ч.Мөнхбаярын ялыг хэвээр үлдээв
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2022-12-21
Жагсагчдаас хар тамхи, согтуурлын зэрэг тогтоох шинжилгээ авчээ
Төрийн ордны баруун хаалганы гадна жагсагчид нүцгэлж, нүүрсний хулгайн асуудлаарх нээлттэй сонсголд оруулахыг шаардсан. Гэвч 30 орчим иргэнд осголтын I зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл үүссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагаас цагдаагийн байгууллагад хандаж, үзлэгийн байраар хангах дэмжлэг хүсжээ.
2022-12-21
“Архи уухдаа ичээгүй би, архинаас гарсан түүхээ хуваалцахдаа ичихгүй
Архины хамааралтай иргэдийг эмчлэх, сургалтад хамруулах, ажлын байраар хангах “Итгэл” төслийн хаалтыг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулав. Зургаан сар үргэлжилсэн эл төсөлд 114 иргэнийг гурав хуваан хамруулжээ. Эхний 2 сургалтад эрчүүд, сүүлийнхт нь эмэгтэйчүүд хамрагдаж, дийлэнх, олонх нь архинаас гарсан байна.
2022-12-21
Жирэмсэн эхийн тэтгэмжээ хэрхэн авах вэ
Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог тэтгэмжид бүртгүүлэхийн тулд эн тэргүүнд https://ehalamj.mn/ цахим сайтад бүртгүүлэн нэвтрэн орох шаардлагатай. Та E-Mongolia бүртгэлтэй нууц үг нэвтрэх нэрээрээ орсон ч болно.
2022-12-21