Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дэлхийн хүн дэргэд “буусан” онцгой үдэш

“Амьдрахуй”, “Вэн тосгон”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг бүтээлээрээ утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг дархалж, дэлхий дахинаа сая сая уншигчтай болсон энэ цаг үеийн онцгой авьяастан. Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсын нэрэмжит шагнал хүртсэн цор ганц ази зохиолч. Нэрт найруулагч Жан Имоүтэй хоршин Каннын кино наадмын “Алтан дал модны мөчир”-ийг эх орондоо авчирсан уран бүтээлч. Тиймийн тул Үй Хуатай уулзана гэдэг хаа газрын уншигчдын хувьд ховор тохиол, гойд үйл явдал билээ. Манай улсын нэгэн алдартай уран бүтээлч эрхэм хүртэл “Өчигдөрхөн тэртээ хол санагдаж асан их хүн өнөөдөр өөдөөс хараад сууж байгаа нь их хувь тохиол” хэмээн сүрдсэн, бахадсан өнгө аястай өгүүлсэн. Сүрдэхээс ч, бахдахаас ч яах билээ, тэр чинь Үй Хуа шүү дээ. 
2023-09-18

Зэвсэгт хүчний тогооч нар олон улсын тэмцээнээс медаль хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй тус тэмцээнд 16 орны 250 гаруй тогооч оролцож байгаа бөгөөд тэд Ази, Европ, Цагаан хоолны
2023-09-18

Цахимаар мөрийтэй тоглоом тоглуулагчдаас олсон орлогыг нь гаргуулахаар болов

Шүүх Т.Баттулгаас гэмт хэрэг үйлдэж олсон 169.5 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгон, найман сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хасах ял оноосон байна. Түүний хамтрагч Б.Одбаатараас 101 саяыг гаргуулж улсын орлогод тушаан Баянхонгор аймгийн нутгаас найман сар гарахгүй байх ял шийтгэжээ. Г.Хүрэлсүхээс 29.6 сая төгрөг гаргуулж улсын орлогод хурааж, мөн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутгаас гарахыг нь хязгаарласан байна. Харин шүүгдэгч Х.Өсөхбаярыг нэг сая төгрөгөөр торгохоор болжээ.
2023-09-18

“Тодканнам” эмнэлгийн удирдлагын хэрэгт 60 хоногт багтаан нэмэлт ажиллагаа хийнэ

Уг нь “Тодканнам” эмнэлгийнхэнд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан хэрэгт тэднийг буруутган яллагдагчаар татсан билээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн “Энэ хэрэгт “Тодканнам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг яллагдагчаар татах ёстой” хэмээн удаа дараа мэдэгдэж байснаар 2021 оны арванхоёрдугаар сард шүүх хүсэлтийг хүлээн авч захирлыг нь яллагдагчаар татаад байгаа юм. 
2023-09-18

Эрх нь зөрчигдсөн дөрвөн ялтны эрхийг сэргээжээ

Хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 109 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр
2023-09-18

Хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв нээлтээ хийлээ

Манай улсад хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо эмчилгээний төв нээгдсэнээр онош тодруулах гэж цаг алддаг, өндөр үнэтэй шинжилгээнд
2023-09-18

Гал түймрээс гурван иргэний амь насыг аварчээ

Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч ахлагч Х.Баттулга харуул
2023-09-18

 Мансуурагчид олширсонд хууль, шүүх буруутай 

Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр мансууруулах бодистой холбоотой олон үйлдэлд холбогдсон аж. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сард гэртээ мансууруулах бодис хадгалсан, мөн оны хавар мансууруулах бодис худалдах гэж тодорхой нэгэн объектод нууж байсан, зун нь багагүй хэмжээний мөс борлуулахаар Б.Батмонголд өгсөн, намар нь DHL буухиа шуудангаар А гэх хүний гээгдүүлсэн бичиг баримт ашиглан мансууруулах бодис гадаадаас хүлээн авч, улсын хил нэвтрүүлсэн хэрэгт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шалгаж байсан юм. Гэвч эдгээр хэрэгт шалгуулж байхдаа дахин гэмт хэрэг өдүүлж Л.Баянмөнхтэй хамтарч Африкийн Малави улсаас мансууруулах бодис худалдах зорилгоор хүлээн авч, хадгалсан хэрэг үйлдсэн байдаг. 
2023-09-18

ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд ял оноож, дэд даргыг нь цагаатгав 

Үүнээс гадна “Ковид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж асан С.Мөнхнасанд бас давуу байдал олгож, 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авсан байхад нь хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, есөн саяыг нь олгосон үйлдэлд яллагдсан юм. 
2023-09-18

Хэрлэн гол 37 гол, горхиноос тэжээгддэг байна

Хэрлэн гол нь Хэнтий нуруунаас эх авч Монгол орны зүүн бүс нутгийн дундуур Дорнод Монголын уудам их талын хойд хэсгээр 1382 км урсан, БНХАУ-ын Хөлөн нуурт цутгадаг. Мөн Амар мөрний нэг эх болж ОХУ, БНХАУ-ын нутгаар дамжин Агнуурын тэнгисээр Японы арлуудын хойд хэсэгт Номхон далайд цутгадаг байна.
2023-09-17

Ялбагийн хөндийг нөхөн сэргээснээр Ялбагийн гол урсаж, Ерөө голд цутгаж байна

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Дархан-Уул аймагт албан томилолтоор ажиллаж, Хараа-Ерөө голын сав газрын захиргааны албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр сав газрын захиргааны албан хаагчдын нийгмийн байдлыг сайжруулж, ажиллах нөхцөл бололцоо, техник хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөн хэлэлцжээ.
2023-09-16

Асралт хайрханы орчим дахь ургамал, хуш модны самрын ургац тогтоох судалгааны ажлыг гүйцэтгэлээ

Хан Хэнтийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хязгаарлалтын бүсэд байрлалтай Асралт хайрхан болон түүний орчимд ШУА-н Ботаникийн хүрээлэн болон төрийн бус байгууллага олон улсын төсөл хөтөлбөрийн судлаачидтай хамтран ажиллалаа.
2023-09-16

Сөүл хотноо 10 гаруй орны эмэгтэй цэргийн алба хаагч дамжаанд оролцож байна

БНСУ-ын Сөүл хотод “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын дамжаа” явагдаж байна. Дамжааг зохион байгуулах хүсэлтээ БНСУ-аас илэрхийлсний дагуу НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага болон НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын алба хамтран есдүгээр сарын 4-22-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулж байна.
2023-09-16

Хятадын нэрт зохиолч Үй Хуа өнөөдөр Монгол уншигчидтай уулзана

”Нэпко” болон “Тагтаа” хэвлэлийн газар хамтран “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийг эхлүүлээд байна. Тус төслийн анхны зочноор “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдийнэ танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьжээ.
2023-09-16

Ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

Өнөөдөр нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2023-09-16

2000 нохой, муурын үржлийг хязгаарлах нь 

Нийт 2000 нохой, муурыг мэс ажиллаварт хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд 400 гаруй амьтны үржлийг хязгаарлаад байна. Маргаашаас Хан-Уул дүүрэгт ажиллана. Дандаа эзэнтэй нохой, муурт мэс ажиллавар хийж буй. Эзнийх нь хүсэлт, зөвшөөрлийг харгалзана гэсэн үг. Гэрийн тэжээвэр амьтны үржил хязгаарлах мал эмнэлгийн үйлчилгээг оны сүүлч хүртэл буюу арванхоёрдугаар сар хүртэл үзүүлнэ” гэсэн юм. Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ийм ажил зохион байгуулах эрхийг “Анд клиник” амьтны эмнэлэг авчээ. Харин бусад дүүргийг хариуцах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажил өдгөө үргэлжилж буй гэнэ. 
2023-09-15

Хөрсний ус шавхахдаа хууль, журам мөрдөхийг анхаарууллаа 

Хот, суурин газарт хөрсний усыг шавхахдаа холбогдох байгууллагуудаар ус ашиглуулах дүгнэлт гаргуулж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний төлбөр төвлөрүүлэх журамтай. Гэтэл барилгын компаниуд гэрээ, зөвшөөрөлгүйгээр ийм үйл ажиллагаа явуулж, усны нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийх нь олширчээ. Иймд барилгын компаниудад хууль, журмаа мөрдөж ажиллахыг дээрх газраас анхаарууллаа. Мөн үүнд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагуудад энэ төрлийн зөрчлийг бууруулахад дорвитой анхаарч ажиллахыг үүрэг болгож, мэдэгдэл хүргүүлэв. 
2023-09-15

Алтанбулаг боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадлыг 4 дахин нэмнэ

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн RIBS төслийн хүрээнд 2020 оны долдугаар сард эхлүүлсэн эхний багц ажил болох Алтанбулаг хилийн боомтын автозам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хоёрдугаар ээлжийн ажлын хүрээнд хийгдэх зорчигчийн шалган нэвтрүүлэх барилга байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг 2024 оны гуравдугаар сард ашиглалтад өгнө.
2023-09-15